Эх орны шимт хөрсөнд ургасан элбэг ургац гүзээлзгэнэ
Намрын улирал болонгуут хүмүүс нарийн ногоо, жимс жимсгэнэ илүү түлхүү хэрэглэдэг. Ялангуяа өдөр бүр шинэ ургацын ногоо, жимс хоол хүнсэндээ хэрэглэхийг илүүд эрхэмлэдэг.
 
Энэ удаад “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” жимсний аж ахуйн талаар танилцуулж байна.
 
Тодруулбал, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт байрлах “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” жимсний аж ахуйтай танилцав.


 
Арааны шүлс асгаруулам улаанхан гүзээлзгэнэтэй хүлэмжиндээ тус компанийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, Нийслэлчүүдийг өнгө үзэмж, амт чанар сайтай шинэ гүзээлзгэнээр хангаж байна.
 
Хамгийн гол нь Монгол Улсад дагаж мөрдөгдөх ёстрй MNS-6366-2016 стандартын шаардлага хангасан хүлэмжтэй.
Өөрөөр хэлбэл, эх орондоо анх удаа Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг танилцуулан, худалдаанд нэвтрүүлж, Монголын газар тариалан, хүнсний ногоо, мод үржүүлэгчдэд хол мэт санагдаж байсан тэрхүү технологийг нутагшуулж чадсан нь улирлын чанартай хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжийг нээж өгсөн гэдгээрээ илүү онцлогтой юм.

“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Элбэг ургац” жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Долоо дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байна.  Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулсан. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг.
Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технологиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа.Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга, усан үзэм тариалж эхэлсэн байна” гэв.



“Элбэг ургац” фермийн агрономич Э.Болорцэцэг. Манайх 18.5 га талбайтай. Үүний 0.4 га талбайд нь Голланд үрийн гүзээлзгэнэ тариалж байна. Ургацаа өглөө бүр шинээр нь хурааж, өдөр бүр Нийслэл рүү хүргэдэг. Сүүлийн гурван жилийн турш “И март” худалдааны төвтэй хамтран ажиллаж, нийлүүлж байна. Өдөрт 50-60 кг болон түүнээс ч их гүзээлзгэнэ хураан авдаг” гэв.

Энд тариалсан гүзээлзгэнэ Монгол хөрсөнд ургаад, өглөө бүр шинээр хурааж, түүнээс хойш хоёрхон цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг гэдгээрэээ импортын гүзээлзгэнээс давуу талтай ажээ.

Гүзээлзгэнийг тавцанд болон газраар гэсэн хоёр янзаар тариалдаг байна.Тавцантай хүлэмжийг хавар тавдугаар сарын сүүлээс тариалж эхэлдэг бол газраар тариалдгийг нь зургадугаар сараас тариалдаг аж.

Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац”аж ахуй гүзээлгэний найман хүлэмжтэй төдийгүй энэ жилээс улаан болон хар бөөрөлзгөнө, алим чавга зэргийг туршилтаар тариалсан. Энэ жилээс худалдаанд гаргахаар тариалах гэнэ. Энэ ферм 10 гаруй ажилтантай. Тэд гүзээлзгэнэ арчилгаа шаардсан ургамал болохыг дээрх агрономич хэлэв.


 
“Элбэг ургац” гүзээлгэнэ 1кг 35 мянган төгрөгийн үнэтэй
 
“Мөнх ногоон тал" ХХК нь 2003 онд байгуулагдсан Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Тус компаний хамт олон өөрсдийн тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ 200,300,500 граммаар савлаад нийслэлд Имарт дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг сонгон авч үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгч нартаа талархаснаа илэрхийлж байна.

Эх орны минь шимт хөрсөнд ургасан “Элбэг ургац” гүзээлзгэнэ 1кг 35.000 төгрөг бол 0,5гр 17.500 захиалгын дагуу өглөө бүр шинээр хурааж хүргэдэг. 2 кг-аас дээш  дээш бол захиалгын дагуу өглөө бүр шинээр хурааж хүргэж үйлчилдэг юм байна.



Гүзээлгэнэ жимсний ач тус 

Улаан, зүрхэн хэлбэртэй энэ жимс зөвхөн амттайгаас гадна бидний биед маш сайн. Гүзээлзгэнэ нь маш бага хэмжээний холестрол, мөн маш олон төрлийн витамин агуулдаг.

Ач тус:
1.Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Гүзээлзгэнэ нь судсанд холестрин хуримтлагдаж, судас бөглөхөөс сэргийлдэг. Мөн сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.

2. Санах ойг сайжруулдаг

Хэрэв та санах ойгоо сайжруулахыг хүсэж байгаа бол өдөр тутмын хооллолтондоо гүзээлзгэнэ идэж заншаарай. 7 хоногт 2 ба түүнээс дээш хэрэглэж заншснаар хожим эмэгтэйчүүд ой тогтоолт муу болох өвчнөөс сэргийлж чадна.

3. Дархлааг сайжруулдаг

Витамин С ихээр агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ

Гүзээлзгэний эслэг чанар өндөр байдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь сахарын түвшинг хянах, чихрийн шижингээс хамгаалахад тусалдаг.

5. Цэвэр арьс

Гүзээлзгэнэ нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, удаан хугацаанд арьсыг эрүүл саруул, үрчлээгүй байлгахад Витамин С болон антиоксидан тусладаг. Мөн салицилийн хүчил буюу батгатай тэмцэгчийг өөртөө агуулдаг.

6.Хавдрын эсрэг

Өмнө хэлсэнчлэн антиоксидант агуулдаг чанар нь хавдрын эсрэг үйлчилдэг байна. Хавдрын ургалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх орно.

7. Ясанд сайн

Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Тиймээс гүзээлзгэнийг хүүхдэд сайн гэх учир энэ.

8. Жингээ хаяхад туслана

Нэг аяга гүзээлзгэнэ 53 калори байдаг. Мөн ширхэг ихтэй жимс учир удаан хугацаагаар цатгалан явуулж, хоол идэхийн өмнө хэдэн ширхэг гүзээлзгэнэ идэх юм бол танд хоол бага идүүлдэг байна.

9. Үс уналтын эсрэг

Фолийн хүчил, витамин В5,В6 гэх мэт эрдэс бодс нь таны үс уналтын эсрэг байдаг. Мөн магни, зэс агуулдаг нь мөөгөнцрийн эсрэг буюу хагнаас сэргийлдэг. Гэрээ гүзээлзгэний маск тавьбал үсийг сайхан болгоно.

10. Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн

Их хэмжээний фолийн хүчил агуулдаг нь таны урагт буй хүүхдийн тархи, нугас, гавлын ясны хөгжилд хувь нэмэр оруулдаг. Мөн ургийн гажилтаас сэргийлж чаддаг байна. Бүсгүй та жирэмсэн бол энэ жимсийг хэрэглэхийг зөвлөж байна.
 
А корпус, Өргөө 68, 3-р эмнэлэгийн замын урд, 10-р хороолол,
Баянгол дүүрэг
Улаанбаатар 16081
Утас: 99050505 ; 70187878
https://www.facebook.com/munkhnogoontal/




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • V 2019-08-09 11:57:16
    Arai l unetei yum
  • Yamar aimar unetei yum be 2019-08-08 13:58:26
    USA-d Organic Strawberry 2lb (1kg) = $8. Ene organic bish murtluu 1kg = 35000 gedeg chin $13. Avilgachid hulgaichid l avdag baih, jiriin irged avch diilehgui