Гэртээ цоожлогдсон хүү өндрөөс унах гэж байсныг аварчээ
Өндрөөс унах гэж байсан 4 настай хүүг  эсэн мэнд аварчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч очиж 4 настай Э хүүг цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.