Соруулаас татгалзаарай
Өдөр ирэх тусам бидний ахуйн хэрэглээ ихэсч, амьдарч буй эх дэлхийгээ бохирдуулсаар байна. Хуванцраар хийсэн эд зүйлс  байгальд амархан задардаггүй бөгөөд задархад хэдэн зуун жил шаардагддаг. Олон аюултай химийн бодис, хий ялгарч, байгаль орчинд шингэн амьд биет үхэж үрэгдэж байна.

Жилд 100 мянга гаруй далайн амвтан устаж үгүй болж байна гэвэл та итгэх үү. 2016 оны судалгаагаар долоон тэрбум хүн 320 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг гэсэн статистик гарсан. Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэх болно хэмээн судлаачид дурдсан. Хөрсний бохирдол бий болж нөхөн сэргээгдэх боломж ч багасч байна.

Филиппинийн нэгэн сүлжээ кафены менежер өөрийнхөө борлуулж байгаа бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй байлгахын тулд нэгэн санаа бодож олжээ. Хуванцар соруул нь хуванцар хаягдлын ихэнх хувийг эзэлдэггүй ч тодорхой хэмжээний хувийг эзэлж байдаг. Америкчууд өдөр бүр 500 сая хуванцар соруул хэрэглэдэг бөгөөд үүний 8.3 тэрбум нь далайн эрэг дээр хэрэглэгдэж байдаг аж. Жижигхэн хуванцруудыг ч байгаль задлах чадваргүй гэдгийг мартаж болохгүй. Өмнө нь байгальд ээлтэй байлгахын тулд цаасан соруул ашиглаж эхэлсэн ч үйлчлүүлэгчдэд таалагдаагүй байна. иймд наргил модны навч ороож соруул хийх аргыг аялж байхдаа олж нээжээ. Байгальд ээлтэй энэ шинэ арга үйлчлүүлэгчдэд нь хүртэл таалагдаж сошиал ертөнцөөр уриалга хийжээ.

Кафены менежер бусад газрыг аль болох хуванцраас татгалзаасай хэмээн өөрийнхөө нэг минутад хийдэг соруулаа сурталчилжээ. Манай улсад энэ жилээс эхлэн үйлчилгээний зарим байгууллага хуванцар тагтай нэг удаагийн сав соруулаас татгалзаж үйлчлүүлэгчийн авчирсан саванд кофе хийж явуулдаг болжээ. Дэлхийн улс орнууд хуванцраас татгалзах олон арга хэмжээ авч байгаа ч иргэд энэ талаар мэдлэг хомс учраас өнөөдрийг хүрсэн. Тиймээс та ч бас өнөөдрөөс татгалзаарай.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-08-08 03:45:07
    Мартсанаас гялгар уутны компанит ажил юу болж дууссан бэ
    203.91.115.250
    Мэдэгдсэн Хариулах