Өнөөдөр аавуудын баярын өдөр
Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс 14 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр  анх “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон байдаг. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй.

Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна.

Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн улс орон бүр “Аавуудын” өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсын нийт 3,2 сая хүн амтай. Үүнээс 1.591.848 нь эрэгтэй.  Үүнээс 0-19 насны 628,917 хүүхэд байна.  Монгол эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 100 гаруй мянгаар байна. Харин тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

Хүн гэдэг “амьтан” эцгээс үүсч, эхээс мэндэлдэг жамтай. Аавгүй хүн гэж энэ орчлон дэлхий дээр нэгээхэн ч байхгүй.
Тиймээс ар тарлан хорвоо адислаж авахаас нь өмнө, амьдрал үхэл хоёр булаацалдаж тэмцэлдэхээс өмнө амжиж аавыгаа л хайрла, ачла, хүндлэ. Эргээд бидэнд олдохгүй, эрдэнэ, их өндөр уулс юм.

Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг, өндөр багана болсон сайхан ханагар аавууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал ерөөе.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.