12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 44,738,081 төгрөгийн үнийн дүн бүхий 179,516 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX+10.82%) болон "Сүү" XK (SUU+3.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Тарвагатай" ХК (TVT-14.85%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH-11.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.08 хувиар өсч, 20512.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,530,318,889,021.62 төгрөг боллоо.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.