27 вагон самар хил нэвтрүүлсэн этгээдүүдэд ял оноолоо
Х.Амартүвшин, О.Эрдэнэ нар нь 2011 оны арванхоёрдугаар сарын 03-наас 2012 оны нэгдүгээр сарын 05-ний хооронд хоёр удаагийн үйлдлээр Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон нийт 27 вагон хуш модны самрыг Замын Үүд боомтоор нэвтрүүлжээ.

Уг  хэрэгт гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж,   Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Төмөр замын удирдах газрын ажилтан   Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарыг холбогдуулан шалгасан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Монгол улсын   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2, 175 дугаар зүйлийн 175.3, 233 дугаар зүйлийн 233.2, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх энэ сарын 11-12-ны өдрүүдэд дээрх хэргийг хянан хэлэлцээд,
  • Шүүгдэгч Х.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар   хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид   эдлүүлэхээр,  
  • Шүүгдэгч О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 175 дугаар зүйлийн 175.3 дэх хэсэгт зааснаар   6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
  • Гаалийн улсын байцаагч   Б.Лхагвадорж, Б.Уранчимэг , Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар   тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,   2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр,
  • Улаанбаатар Төмөр замын удирдах газрын ажилтан   Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лхагвадоржид оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар , Б.Уранчимэг , Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү ,П.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсан байна.
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hutsa 2014-09-19 04:58:53
    uhsen baas samar, spirt gargaj uzeegui boh, tsagdaa bahgui shyy, barigdsaniil hohi bolohoos unendee shudraga huuli gej alga, hor urshgiign bodood uz heniig hohirooson um be, heniig alj henii umii hulgai hiisen um be, ene zaluuchudad ene niigem uhaaral hai
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-19 04:11:58
    27 вагон самарын үнэ хэд вэ?
    112.72.13.230
    Мэдэгдсэн Хариулах
  • asd 2014-09-19 00:54:16
    sa
    122.254.111.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 11:06:15
    ямар олон хүн ял аваа вэ, хайран сайхан амьдралаа баллаж дээ энэ олон хүн
    182.160.41.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-18 11:00:56
    сайн байна монголын шүүх шударга байна. хам хэрэгтэн цагдаа нар нь ч ял авсан. Нүгэл нь нүдээрээ гарцгааж байна, нэг хүнд тэр тусам нь хэлчихье, хүний амьдралаар тоглосон болохоор бурхан шийтгэжээ, kkkk
    182.160.41.84
    Мэдэгдсэн Хариулах