
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 35,441,954 төгрөгийн үнийн дүн бүхий 97,295 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК (TTL+1.92%) болон "АПУ" XK (APU+0.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК (EER-7.49%) болон "Увс Чацаргана" ХК (CHR-6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.48 хувиар буурч, 20496.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,529,590,980,749.63 төгрөг боллоо.
Эх сурвалж: МSЕ.мн