Сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал хойшлов
 

“Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт холбогдох шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Онч шийдэл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцлоо.

Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Дашрамд дурдахад, “Онч шийдэл” төрийн бус байгууллага нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын хавсралт нэгээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато анарваан” ХХК-иудад холбогдох хэсэг, мөн сайдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Баяр плант ХААБ” ХХК, “Доктор мейк” ХХК, “Мондем” ХХК, “Ти Эс Эн” ХХК, мөн сайдын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Их Улс” ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх 2019 оны 01 дүгээр 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна.


О.Гэрэл
Оллоо.mn 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.