Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үгийг сонссон л биз дээ. Энэ үг Улаанбаатар Дархан чиглэлийн замд биелэлээ олж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 3000, ачаалал ихтэй үед буюу их, дээд сургууль амрах, хичээл эхлэх үед 12000 автомашин зорчдог. Тиймээс энэ чиглэлийн замын шинэчлэлтийн ажилд төлөвлөлт, судалгаа шаардлагатай байв. Гэвч яаран шийдвэр гаргаж үндсэн замыг бүхэлд нь хааснаас үүдэн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар Дархан чиглэлийн түр замд эвдрэл үүсэж, автомашин байтугай явган хүн зорчих боломжгүй байдалд хүрчээ. Түр замын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, засвар арчлалтын хөрөнгийг шийдээгүй бүр замыг хааснаас тус чиглэлд зорчиход ийнхүү хүндрэл үүсээд байна.
Яг өнөөдрийн байдлаар ирэх 11 дүгээр сар гэхэд эхний хэсэг нь ашиглалтад орох Улаанбаатар Дархан чиглэлийн замын их засвар шинэчлэлтийн ажил зогсонги байдалд орчихсон байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван Хятад компани шалгарч, өнгөрсөн зургадугаар сарын дундуур техникүүд замын ажилдаа гарна хэмээн мэдээлж байв. Гэтэл энэ тайлбараас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч замын ажил зогсонги байдалд ороод байна. Албаныхан тус замын таван хувьтай байгаа хэмээн мэдээлэл өгч байгаа ч ам ажил зөрүүтэй байгааг ч иргэд хэлж байна.
Асуудлын гол нь энэ чиглэлд тавигдах автозамын хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудтай хууль эрх зүйн гэрээ контракт байгуулаагүйгээс замын ажил хүлээлтийн байдалд шилжлээ. Ингэснээр Улаанбаатар Дарханы чиглэлийн зам там болчихсон дүр зурагтай байгаа юм.
Салбар яамнаас төлөвлөөгүй судалгаагүй шийдвэр гаргаж үндсэн замыг хааснаас үүдсэн дээрх байдалд хэн хариуцлага хүлээх вэ? гэх асуулт хариулт нэхсээр байна.

П.АНИР