МИАТ компани тээшний урамшуулал зарлалаа
Эрхэм уншигч та Европын чиглэлд аялахаар төлөвлөж байгаа дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ий Улаанбаатараас Москва, Берлин, Франкфурт чиглэлийн нислэгээр 9-р сарын 30-аас өмнө аялсан тохиолдолд үндсэн нэг тээшнээс гадна хоёр дахь тээшийг үнэ төлбөргүй авч явах эрхтэй тээшний урамшуулал зарласан байна.

Энэхүү тээшний урамшуулал нь доорхи өдрүүдийн нислэгт хүчинтэй юм байна.

✈ БЕРЛИН - Пүрэв, Баасан, Няма
✈ МОСКВА - Пүрэв, Ням
✈ ФРАНКФУРТ - Мягмар, Лхагва, Бямба
 
Та дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ ТӨХК-ийн лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой юм байна.

Бусдад түгээх
  • gplus