Архангай аймагт санамсаргүй байдлаас болж гэр бүлээрээ түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн Өгийнуурт байрлах “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт гэр бүлээрээ амарч байхдаа санамсар болгоомжгүй байдлаас болж 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тус амралтын газарт түр амарч байсан тухайн гэр бүлийн иргэд хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай шатахуун тавьж гал алджээ.
Энэ золгүй хэргийн улмаас гурван настай охин амиа алдсан бол хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд ба хүндэвтэр түлэгджээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn