Хонгконгоор аялах иргэдийг хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг анхаарууллаа

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний 7 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байгаагаас гадна иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэний улмаас 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байгаа ажээ.

Жагсаал цуглааны давтамж нэмэгдэж, улмаар эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэнтэй холбогдуулан Хонконгоор дамжин өнгөрч буй болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэдийг анхаарал болгоомжтой зорчих, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг  Консулын газраас зөвлөж байна.

П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-08-06 03:52:33
    хятадын халимаг болох нь дээ. хальж гарах газар үгүй тул тусгаар улс л болох байх даа.