МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы оймсондоо доллар нуусан байгаад мөрдөн байцаагчдад баригдсан бичлэг нийгэмд нэлээн шуугиан тарьж байна.
Тус газрын хэлтсийн дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан хоёр бусдаас тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг хуулийн байгууллагаас хоёр жилийн хугацаанд шалгаад улмаар шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгож нэгийг нь торгоод өнгөрсөн байдаг юм.
Тэгвэл энэхүү шударга бусаар шийдвэрлэсэн авлига албан тушаалын хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлнэ гэсэн байр суурийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэлжээ.
Тэрбээр “Бусдаас авлига авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг нь хөтөлбөргүй баримтаар нотлогдсон дээрх авлигчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, уг хэргийг хянаж буй прокурор эсэргүүцэл бичсэн” гэж ярилцлага өгчээ.
Ингэснээр МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэх нь тодорхой болов.
Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа уг хэргийг шүүх хэлэлцсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон нь алдаатай шийдвэр байсан хэмээн прокурор эсэргүүцэл бичсэн байна.
О.Гэрэл
Оллоо.mn