Дэрвэгэр жиргэрүү хадгалж байсныг илрүүллээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн Бунхны задгай гэх газарт тус аймгийн иргэн Ж ховор эмийн ургамал дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар бэлтгэн хадгалж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Түүнээс 1259 кг дэрвэгэр  жиргэрүүг хурааж авсан байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаал, Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот тушаалыг тус тус зөрчсөн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 дугаар тушаалаар "Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон" юм. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д "Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлийн хуулийн заалттай аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.