Энэ хичээлийн жилд сурах бичгийг худалдаалахгүй, түрээслүүлнэ
Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж, мөрдүүлэхийг даалгасан.

Тэгвэл энэ дагуу холбогдох яамнаас сурах бичгийг төлбөртэй ашиглуулахгүй байх журам батласан байна. Энэ дагуу бага ангийн сурагчид сурах бичгээ 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувь үнэ төлбөргүй ашиглах журам хэвээр үйлчилнэ. Харин сурах бичгээ зээл зээл дээрээс худалдаж авдаг байсан дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сургуулийн номын сангаараа дамжуулан түрээслэх журам батлагджээ.
 
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.