
Энэ сарын 9-11-ний хооронд Дундговь аймаг, “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам болно. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий зураачаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн тус тус ажиллаж байна.
Наадмын эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын төрсөн бууц “Сүүдэртийн улаан овоо” хэмээх газарт босгох гэрэлт хөшөөний нээлт болно. Мөн “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт, айрагны баяр, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, “Монгол хувцас” загварын шоу тоглолт, Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болох юм.
П.АНИР
Оллоо.мн