Оростой хамтарсан цөмийн станц барих хэвээрээ гэв
Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт ОХУ-тай хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй харин ч үргэлжлүүлсэн хэвээрээ байгааг албан ёсоор мэдэгджээ. Өнгөрсон онд Финляндын "Fennovoima" Оросын "Русатом Оверсиз" компани тус улсад "Ханхикиви-1" цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан билээ.
 
Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгөх бөгөөд 2024 онд ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн "Росатом” корпорац эзэмших гэнэ. Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан. Финляндын Ерөнхий сайд хэлэхдээ "Цөмийн цахилгаан станц барих төсөл бол улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой тул олон улсын маргаантай байгаа асуудалтай хутгах хэрэггүй" гэж мэдэгдсэн байна.

Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлагдсан байсан гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү “улс төртэй үндэсний эрх ашгийг хутгах хэрэггүй” гэж мэдэгджээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • good jobe 2014-09-18 16:02:03
    undesnii erkh ashig ,,,, bidend yu bileee
    183.102.198.204
    Мэдэгдсэн Хариулах