С.Батцэцэг ''Poland Open''-ы хошой аварга боллоо
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт болов.

Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон.

Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн эзэн болов. Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2019-08-05 05:57:16
    Амжилт гаргасан бөхчүүддээ баяр хүргэе, бүр их амжилт гахгаарай
  • DR. PRADHAN 2019-08-05 02:34:17
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • иргэн 2019-08-05 02:31:06
    баяр хургэе челеет бехийн орнууд л оролцсон бна челеетед орос украйн канадыг ялна гэдэг учиртай шуу