Ж.Мэндбаяр:Бүх юм нь дампуу, утга авцалдаагүй энэ хэргийг задалж дахин шалгуулна
2006 онд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо дампуурсан тухай дуулиан дэгдэж, тус хоршооны дарга Ж.Мэндбаярыг залилангийн хэрэгт буруутган шүүхээс 10 жилийн хорих  ял оноосон байдаг.
 
Улмаар тус хоршооноос хангалттай хөрөнгийг хураан авсан боловч үнэгүйдүүлэн худалдсанаар энэ хэргийн хохирол барагдах боломжгүй болсон гэж хохирогчид нь нэг биш удаа мэдэгдэл хийсэн.
 
Түүнчлэн хоршоог хүчээр дампууруулж Ж. Мэндбаярыг хэлмэгдүүлсэн гэж олон нийт үздэг учраас нийгэмд чимээгүй хүлээлт бий болж энэ хэргийн байдал, хөрөнгө, хохирлын талаар чимээ сураг гарангуут сортосхийдэг.
 
Ж. Мэндбаяр өөрт оноогдсон ялыг бүрэн эдэлж 2015 онд суллагдсан даруйдаа болон 2017 онд тус бүр нэг удаа хохирол, хөрөнгийнхөө асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэж дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан боловч хэргийн талаар олон нийтэд нэг ч удаа тодорхой мэдээлэл өгөөгүй, дэлгэрэнгүй ярилцлага ч хийгээгүй байгаа.
 
Харин сүүлийн үед С.Зоригийн хэрэгт яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн асуудал дэгдэхэд тэрбээр эрүүдэн шүүлтийн талаар байр сууриа идэвхитэй илэрхийлж хэвлэлээр үзэгдэх болсон. Ингээд “Глоб”-ын Ж.Мэндбаяртай хөрөнгө, хохирол, хэргийнх нь талаар  ярилцлаа.
 
-Сайн байна уу та, сайхан зусч байна уу, ажил амралт тавлаг уу?

-Сайхан зуслаа, сайхан наадлаа. Цайраад яахав дээ аянд нэгдээд олноо дагаад баясаж цэнгээд л явж байна /инээв/.
 
-Та шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай нэлээн хэдэн жил тэмцэлдлээ. Гарсан үр дүн байна уу?
 
-Хохирогчид ТББ байгуулаад нэлээн олон жил тэмцсэн. Намайг суллагдаад гарч ирэхэд дахиад даргаараа сонгоод хамтраад ажиллаж байна. Бид нар шийдвэр гүйцэтгэх байгууллагатай биш энд бугшсан шударга бустай, авилгатай, хариуцлагагүй үйлдэл хандлагуудтай жишээ нь хоршооны хөрөнгийн хэмжээг хэд дахин дарж зарсан, дагадлах газар, хөдлөх хөрөнгүүдийг нь үнэгүй шилжүүлсэн, албадан дуудлага худалдааг хуулийн хязгаараас давуулж олон удаа зохион байгуулсан, хөрөнгийг тонуулсан, эвдүүлсэн, хуучруулсан, хувьдаа завшсан үйлдлүүдтэй тэмцэж байна. Хорхойн чинээ ч бай арвалзаад байгаа хойно үр дүн байна аа байна. Хууль бус бүх фактууд нь бидний гарт орсон. Төрийн өөр байгууллага ч гар хөлөө дүрсэн байна билээ.

-Нэр устай жишээ хэлж болох уу? 

-“Глоб”-ын оффисын 3 давхар жижигхэн барилгыг зарсан байна. Дуудлага худалдааны тогтоол, үнэлгээ, худалдах, худалдан авах гэрээндээ барилгын хэмжээг 254м2 гэсэн байхад авсан нөхөр нь 789м2 гэж мэдүүлэг өргөдөл гаргаад гэрчилгээгээ 789м2-аар бичүүлээд авчихсан байдаг. Бүх бичиг баримт, гэрээндээ 254м2-ыг зарсан гэж заасан байхад яагаад танайх 789-өөр бичиж өгсөн юм бэ.
 
Үүнийгээ хүчингүй болго гэсэн чинь өө манайх очоод хэмжсэн чинь ийм байсан. Усын бүртгэл үнэн хийгдэх ёстой учраас 789м2-аар нь бичиж өгсөн гэдэг байгаа. Тэгэхээр 254 нь худлаа юу? Нөгөөтэйгүүр зөвхөн 254м2-ыг зарсан байхад Улсын бүртгэл санаачилгаараа 535м2-ийг дур мэдээд өмчлүүлчсэн нь зөв үү? 2 өрөө 10 ширхэг орон сууцны хэмжээ биз дээ? Харин 254м2-ыг зөвхөн суурийн хэмжээ гэж хожим шүүхийн шинжээч дүгнэсэн.
 
- Өө за за балладаг юм байна. Ер нь ямар хохирол үүсээд одоо хэд үлдсэн юм бэ?

-Хоршооны үндсэн хадгаламжийн үлдэгдэл 5.6 тэрбум орчим төгрөг гэж шүүхийн шийвэрт байгаа. Хоршооны хэрэг гэмт хэрэг юм бол хохирол нь энэ. Хүү тооцохгүй. Энэ 5.6 тэрбумын хадгаламж хоршооны зээлийн эх үүсвэр байсан. Ж.Мэндбаяр хоршооны даргын албан тушаалаа ашиглаад Глобын компаниудыг зээлжүүлсэн гэж анх албан тушаалын 150 гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэж баривчилсан.

Гэтэл албан тушаалын хэрэг өршөөлд хамрагдах нь тодорхой болонгуут 150-иа хэрэгсэхгүй болгоод, барилгын компаны орон сууцны захиалгын урьдчилгаа авсан, эхнэрийн компаны бонд гаргасан үйл ажиллагаануудыг өршөөлд хамрагдахгүй залилангийн хэрэг болгож татангуутаа хоршооны хэргийг нэгтгэж бүхэлд нь залилангаар зүйлчлээд боочихож байгаа байхгүй юу. Ингээд хадгаламж дээр орон сууцны захиалгын урьдчилгаа, бондын орлого, хадгаламжийн хүүг хүртэл нэмээд нийт 11.8 тэрбумын хохирол болгоод түлхчихсэн хэрэг шүү дээ. Үүнээс ердөө 2.0 тэрбум гаруйхан төлөгдөөд 9.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол бандан тас болсон юм уу даа.

-Үлдсэн нь овоо л юм сонсогдож байна даа?

-За ямар ч байсан хүүтэй юутайгаа нийлээд тэр үедээ л урьд хожид үзэгдэж дуулдаагүй их тоог эрүүгийн түүхэнд би чирч оруулж өгсөн чинь одоо бол захын авилгач чирээд ордог тоо болсон юм биш үү. Аваргууд нь миний рекордыг хэд хэд нугалаад эвдчих шив дээ.
 
- Зээлийн эх үүсвэрээ бүгдийг нь өөрөө зээлчихсэн юм биш үү?
 
-Хуулиараа зөвхөн хоршооны гишүүн нь зээл авах эрхтэй гэж заасан байдаг. Глобын захирлууд бүгд хоршооны үүсгэн байгуулагч гишүүд. Гишүүдийн зээлийн эрхэд хуулийн хязгаарлалт байхгүй. Харин 5.6 тэрбумын нийт зээлээс 2.0 тэрбумын зээлийг хоршооны гишүүн бус этгээдүүдэд олгож залилжээ гэж шүүхийн шийдвэр дээр байна. Олгож залилана ч гэж юу байхав. Харин гишүүн бус этгээдэд зээл олгосоныг хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэг болгож болох байсан. Гэхдээ гишүүд нь зээл авахгүй байхад тэр ззэлийн эх үүсвэрийг өсгөж үржүүлэх үүрэгтэй болохоос ашиглалтгүй байлгах эрх хоршоонд байхгүй шүү дээ. Гишүүн биш ч гэсэн баталгаатай бол олгохоос өөр яах вэ.

- Тэр зээлийг ямар хүмүүс авсан байх уу?

-Зээл олгох үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас тэр зээлийг хэн хэн авсаныг нь мэдэхгүй. Зээл авсан гээд “Глоб”-ын компаниудын үйл ажиллагааг шалгаж залилангийн гэмт хэрэг болгосон. 2.0 тэрбумын зээлдэгчдийг шалгаж үйл ажиллагааг нь гэмт хэрэг болгох нь бүү хэл 200.0 саяын зээлдэгчийг тогтоогоод 1.8 тэрбумын зээлдэгч хэн байсныг нь ч тогтоолгүйгээр энэ зээлийг хүүтэй юутай нь надад үүрүүлчихсэн.
 
- За арай ч дээ. Бусдын зээлийг танд үүрүүлчихэж байгаа юм уу?

-Тийм л байна. Асуудлын гол нь Ж.Мэндбаяр юм бол бусад зээлийг хэн авсан, хэн төлөх ёстой нь хэнд ч сонирхолтой биш байх нь зөв л дөө.

- Хадгаламжийн хүү нь хохирол биш байдаг юм уу?

-Эрүүгийн хэрэгт хүүг хохиролд тооцохгүй, иргэний хэрэгт л хүү тооцдог хэн ч маргашгүй хуулийн зарчим байдаг. Тэгэхээр нэгэнт хүү нэмэгдэж хохирол тогтоогдсон л бол иргэний хэрэг. Хүү нь гэрээгээр нотлогдож байна гэж шүүх шийдвэртээ дурьдсан байдаг. Хадгаламжийн гэрээ хүлээн зөвшөөрдсөн л бол энд гэрээний харилцаа л байсан байна. Гэрээний харилцаа бол иргэний харилцаа. Иргэний харилцааны маргаан мэдээж иргэний хэргийн шүүх дээр л очих ёстой. Гэтэл иргэний гомдлоор биш бусдын худлаа мэдээллээр эрүү үүсгээд эрүүгийн шүүх иргэний маргааныг таслан шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүтэй хохирол тогтоогоод, хариуцагчийг нь яллагдагч гэж нэрлээд ял оноогоод явуулчихсан байгаа юм. Одоо зарим хуулийн сургуульд иргэний хэргийг эрүүгийн журмаар шийдсэн түүх, давтаж болохгүй гашуун алдаа гэж энэ хэргийг жишээ болгон зааж байна гэсэн. Нарийндаа шүүхэд гаргасан нэг ч иргэний нэхэмжлэл ч байгаагүй учраас энэ хэрэг иргэний хэрэг ч биш үү дээ. Заавал ямар нэгэн хэрэг гэвэл зохиомол хэрэг. 

-Хаанаас мэдээлэл өгсөн байх уу?

-Хүмүүс банкнаас мөнгөө аваад хоршоонд хийгээд эхэлсэн. Хамгийн нэр хүндтэй, том хоршоог дампууруулж дуулиан дэгдээх замаар мөнгөн урсгалыг буцаагаад банк руу шилжүүлэх тактик Монгол банк боловсруулаад манай хоршооны эсрэг хүчтэй Пи-Ар хийж гишүүдийг байн байн бужигнуулсан. Тэгэхээр нь би ерөөсөө тэгвэл хадгаламжийг бүгдийг нь хаагаад хоршоог татан буулгачихая гэж мэрийсэн. Глобын зээлүүдийг яаралтай төлүүлж богино хугацаанд 5.0 тэрбум төгрөгийн гэрээ нь дуусаагүй хадгаламжийг олгож нийт хадгаламжийн 48 хувийг хаасан.

Төлөвлөөгүй гэнэт баахан зээл төлсөн Глоб мэдээж сульдсан. Жаахан амьсгаа авах зуур нь амжиж Ж.Мэндбаярыг баривчлуулж манай хоршоог гол зээлдэгч Глоб групптэй нь хамт удирдлагагүй болгож үүд хаалгыг нь хаах замаар  нь дамууруулах, улмаар хөрөнгийг шуурхай үгүй хийх замаар хориол барагдах боломжыг хааж хоршоо дампуурсан байдлыг бататгах ажиллагаа санаатайгаар, зохион байгууллалтай явагдсан байна. Хоршооны хохирогчдын байгууллагын хүсэлтээр хуулийн баг ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан хэргийг санаатайгаар зохион байгуулсан болох нь олон баримтаар маш тодорхой болсон.

- Хөрөнгийг нь авахын тулд Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлсэн гэж олон хүн ярьдаг?

-Ж.Мэндбаярыг шоронд хийж байгаад авах гэж шунаад байх ч их хөрөнгө биш л дээ. Гэхдээ гишүүдийнхээ мөнгийг өсгөж үржүүлдэг мөнгөний машинууд байсан. Энэ хөрөнгөөр манай хоршооны хадгаламж баталгаажиж, эрсдэл нь хамгаалагдаж байсан. Хаа хаана аа сэтгэл хангалуун байх нөхцөл нь Глобын хөрөнгөн дээр л тогтож байсан хэрэг шүү дээ. Жишээ нь албадан дуудлага худалдаагаар худалдсан 5 үл хөдлөх хөрөнгийг л гэхэд 1.8 тэрбумаар худалдсан байдаг.

Гэтэл хожим захиргааны хэргийн шүүхээс томилсон шинжээчийн баг үнэлээд тухайн үеийн үнэ цэнийг нь 1.8 биш 9.3 тэрбум байжээ гэж дүгнэсэн. Цаана нь дахиад ийм хэмжээний эд хөрөнгө байсан. Энэ 5 хөрөнгөөс л гэхэд тухайн үеийн ханшаараа 7.5 тэрбумын хөрөнгө зувчуулагдсан байна. Газрын албанаас цагдаад гаргаж өгсөн албан бичиг дээр манай хамааралтай 23 газар байна гэсэн тоо байна. Үүнээс 3-ыг зарсан. Бусад нь яасан бэ? 32 машин техник байна аа гэсэн ба нэг баримт байна лээ. Энэ яасан. Хэдэн зуун төрлийн хэдэн мянгаар тоологдох материал, тоног төхөөрөмж, тавилга, эд хөрөнгүүдийн жагсаалт байна тэд яасан байх уу.

Бүгд ямар ч эзэнгүй үлдэж, хяналт ч байхгүй нохойн замаар орсон байна. Хэр хэмжээний хөрөнгө үлдээснээ эрхбиш мэдэлгүй яахав дээ. Энэ хэргийн хохирлыг нугалж төлөх хэмжээний хөрөнгө байсан. Би уг нь намайг явуулчихаад эзэнгүйдсэн хөрөнгийг зувчуулсан гэж ойлгодог. Гэтэл шийтгэхээсээ өмнө албан ёсны тушаал шийдвэрээр хөрөнгөн дээр язаганаж эхэлсэнийг харахад  их л яарцгааж дээ.  

-Аймаар юм байна. Одоо цаашаа юу болох бол?

-Ганцхудгаас хохирогчдод бичсэн ил захидалдаа би "...бэлдэж тавьсан тавагтай будааг үнэгүй цохихоор хэрээ шувуунууд хашаан дээр шавчихсан байгаа шүү" гэж хэлж байж. Бүх ажил дахиад эхнээсээ жинхэнэ хууль журмынхаа дагуу явагдах ёстой. Зарагдаж алга болсон, үрэгдсэн, загвар хүчин чадал нь хуучирсан, үнэ цэнээ алдсан, олдох боломжгүй хөрөнгүүдийн үнийг төр нөхөн төлнө. Байж л байгаа, үнэ цэнээ алдаагүй газар, үл хөдлөх хөрөнгүүдийг тар дахин борлуулж хохирлыг 100 хувь барагдуулна. Бид ингэж л  харж байна шүүх шударга хандсан нөхцөлд шүү дээ. Эхний ээлжинд энэ асуудлыг шийднэ.

-Тэгэхээр худалдаж авсан хүмүүс нь яах вэ?

-9.3 тэрбумын үнэ цэнийг 1.8 тэрбум хүртэл бууруулан авсан нөхдүүдэд төр 1.8 тэрбумыг нь буцаагаад өгчихнө. Тэд үнэгүй шахам авсан хөрөнгийг ашиглан дахиад ч ашиг олсон. Хаа хаанаа гомдох ч юм байхгүй, алдах ч юм байхгүй харин ч ашигтай. Хохирлын 50 хувийг төлөөд ихэнхийг нь буцааж авч чадаагүй байгаа төр мөнгөө буцааж авна. Хохирогчид хохирлоо бүрэн барагдуулна.



-Ер нь ялаа эдэлсэн юм чинь хохирол барагдуулах албагүй биз дээ?

-Хуулиараа бол албатай. Харин амьдрал дээр бол модоо барьж үлдсэн надаас юу олж авах юм яаж ч чадахгүй. 37 онд яг л ийм байсан байхдаа гэсэн мэдрэмж төрөөд шүүх хуралдаан дээр "энэ танхимаас коммунизм ханхалж байна даа" гэж би хэлсэн. Энэ хэргийг хэрхэн эцэслэн шийдхээс үл хамааран нэг ч хүнийг би гомдоож үлдээхгүй" гэж бас хэлсэн. Үлдэж байгаа хөрөнгөндөө найдаж би энэ үгийг хэлсэн.

Одоо амандаа хүрэх нь миний хувьд амьдралын том зорилго болоод байна. Анх хоригдоход хэд хэдэн удаа хэдэн зуугаар хуралдаж намайг батлан даалтад гаргуулж авах хүсэлтээ хэд хэд өгсөн, хожим хэдэн зуугаараа гарын үсгээ зурж Ерөнхийлөгчид хандаж “Ж.Мэндбаярт уучлалт үзүүлээч” гэж хоёр ч удаа хандсан хүмүүсээ энэ чигт нь үлдээх сэтгэл надад алга. Бүр эхнээс нь эцсийн мөчийг хүртэл хамт байсан хүмүүс энд олон бий. Угаасаа бүх юм нь дампуу, утга авцалдаагүй энэ хэргийг задалж дахин шалгуулах гомдол ч гаргах нь зүйтэй гэж шаардаад байгаа.

- Болох юм уу. Бөөн юм болно биз дээ. Төр шалгуулах уу?

-Хуулиараа бол болно. Төр бидний холбоотон болохоос дайсан биш. Хэрэгсэхгүй болго, цагаатга гэж байгаа биш ямар, дахиад шалгаад өг л гэж байна даг. Хуулийн дагуу материалаа бүрдүүлээд өгвөл шалгах үүрэг бас байна шүү дээ төрд.

-Таныг өөрийгөө хий өмөөрөөд байна гэж харах вий дээ. Нотолох баримт дурдаж болох уу?

-Түрүүн би хэлсэн дээ. Уг нь би чинь өөрөө танай фронтын хүн учраас хурдхан хэлчих гээл хорхой хөдлөөд л байгаа байхгүй юу. Гэтэл 1-рт хэрэгтэй холбоотой элдэв юм юм ярихыг хуульчдийн баг хориглосон.

2-рт нотлох баримтыг үнэн гэдгийг шүүхээс өөр этгээд тогтоох ёсгүй, би шүүх биш.

3-рт "Одоохондоо элдэв юм хум ярьж болохгүй шүү. Та ам султай шүү баг алав гэж" бүр захисан. Харин нэг зүйлийг хэлэхэд энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн гол нөхдүүд нь их тарчилна.

Хэргийн хамжигчдийг одоо яллана гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ хэрэгт одоо хэн ч шийтгэгдэж шоронд суухгүй учраас би хуульчдад хандаж баг бүрдүүлсэн. Нада хэн нэгийг яллуулах нь сонин биш үнэнийг тогтоолгох нь чухал байна. Гэхдээ гол хамжигчид аль хэдүйн өөр хэргээр шоронд сугаад, ял эдэлсэн байна бас. Их олон хүнийг зовлонд унагаасан үйлэндээ яг таарсан таарсан үрээ л эдэлждээ тэд. Цаг нь ирэхээр хуульчид дүгнэлтээ танилцуулах байх олон нийтэд.
 
-Та тэгээд яасан орой дугардаг юм бэ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэ хэрэг учир нь олдвол шударга ёсны жишиг болно шүү?

-Биеэ өмөөрөхөд мэдээж учир бий. Хэрвээ би хэрэг хийж байсан бол шоронд орохгүй хэмжээнд өөрийгөө бүх талаасаа хамгаалуулах мөнгөтэй, нөлөөтэй, чадалтай байсан шүү. Хэрэг хийгээгүй учраас ийм зардал гаргах шаардлага надад байгаагүй. Хэргийг боогоод 10 хоног даалтад гаргасан. Тэр үед Ганчимэг надаас ярилцага авсан. Тэгэхэд би "Хууль гэдэг эрхэм судрыг толгойдоо залсан шүүгч нар хэргийг зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэсэн байгаа. Миний үйлдэл, үйл хэргийг надаас өөр мэдэх хүн байхгүй. Хэрэг хийгээгүйгээ бас хэрэг хийгээгүй хүнийг шоронд явуулах хууль байхгүй, хуулиас өөр гарын авлага шүүгчид бас байхгүй гэж бодсон учраас л тэгж хэлсэн.
 
Яг үнэндээ яахыг нь би мэдэрсэн учраас шүүхэд биш хуулинд л найдсан хэрэг шүү дээ. Эрт оройгийн тухайд аливаа юманд тохироо гэж байна бас. Өтгөн манан дунд хэн ч юу ч олж харахгүй учраас сарних цагийг тэвчээртэй хүлээх шаардлага ч байсан. Сарниж эхэллээ дээ ямарч байсан. Шүүгчдэд найдаж болохоор боллоо гэж үзсэн. Би хорих ангид очсоныхоо дараа "Төрийн тангарагийг тонгорог шиг хурцалсан цагт би хов зөөнө" гэж ил захидал бичиж хэвлэлд нийтлүүлсэн. Төр тангарагаа хурцлаад эхэлжээ гэж би үзэж байгаа. Ямар нэгэн юм байсан болоод л шийтгэсэн байж таараа шүү дээ гэдэг хүн ч цөөнгүй л байдаг байх. Үзэл бодол олон байж болно. Үнэн ганц л байдаг.




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-09 13:27:27
    Ял оноосон шүүгч, прокуророо зарлах хэрэгтэй ш дээ
    66.181.178.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Баян-Өндөр 2019-08-07 20:52:33
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд их найрласан даа, та нарын хөрөнгөн дээр. Дөнгөж сургууль төгсөөд ШШГ албанд орсон нөхөр, хадмууддаа 3 өрөө байр
    172.58.21.103
    Мэдэгдсэн Хариулах
    • ьтьатхьт 2020-05-29 05:42:57
      Тэр Энхтуяа БААХАН МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРСОН
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2019-08-05 07:05:24
    Би хохирогч бна аа Хаана очиж уулзаж хөөцөлдөх вэ
    202.179.26.58
    Мэдэгдсэн Хариулах
    • хохирогч  2019-08-05 11:00:32
      Утсаа өг дөө хохирогч мөн бол. Тэгээд байгууллага даа элсээд хамтраад тэмц.
      103.212.116.205
      Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL 2019-08-05 04:35:24
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь ...
    105.112.58.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Tarav 2019-08-05 04:02:00
    Baahan humuusiin mungiig hulhidaj avaad huvaaj ideed MAHNIin songuulid zartsuulsan .Baterdene gehed 250 sayiig avaad tsagdaagiinhnaar barimtiig ni ustguulsan. ...
    107.72.162.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвөө  2019-08-05 03:06:31
    Хэрвээ л иргэний хэргийг эрүүгээр шийдвэрлэсэн бол хууль бусаар зохиомолоор шийтгэсэн бол хууль шүүхийнхэнд хариуцлага тооцох ёстой...
    66.181.161.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэмэхээ 2019-08-05 02:53:24
    Ямар ч эд мөнгөний шуналгүй, их бодь хүн дээ.
    202.9.42.123
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN 2019-08-05 02:36:25
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    197.210.45.131
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-05 01:00:40
    жудагийн жудаггуй хуу юу гээд л худлаа шаагаад унав даа
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах
    • ХОХИРОГЧ 2019-08-05 01:33:26
      Чамд хүртээлгүй бол хол хуц аа. Бид өөрсдөө асуудлаа шийдэж байгаа.
      103.212.116.205
      Мэдэгдсэн Хариулах
      • Ааа 2019-08-05 06:54:10
        МӨНГӨӨ АВЬЯАААААААА
        202.179.26.58
        Мэдэгдсэн Хариулах
  • Хохирогч 2019-08-05 00:52:29
    Мөнгөө авъя аа
    103.26.193.61
    Мэдэгдсэн Хариулах
    • ХОХИРОГЧ 2019-08-05 01:34:45
      Харин чи хохирогч юм бол энд ирээд бидэнтэй нэгдэх нь зөв. Хохирогч биш бол хол очиж хуц.
      103.212.116.205
      Мэдэгдсэн Хариулах
      • аагйий 2019-08-05 06:55:26
        хаана очих юм бэ
        202.179.26.58
        Мэдэгдсэн Хариулах
        • хохирогч 2019-08-05 10:58:52
          Хохирогчид бид олон хуралдаж шийдэх гарцаа олсон. Энэ хүнтэйгээ олон жил хамтарч ажиллаж их юмны ард гарсан. Чи хаана хаана бсан бэ? ХО мөн бол утсаа үлдээ дээ
          103.212.116.205
          Мэдэгдсэн Хариулах