Бүсчлэлд хуваахыг хотын удирдлагууд дэмжжээ

Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүсчлэлд хуваах  тухай  яригдаж эхэлсэн.   Ингэснээр  түгжрэл буурч,  осол, зөрчил багасна гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа билээ.  А, B, C бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А” болон “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй юм байна.  Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байна.

Одоогийн байдлаар манай улсад 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 нь нийслэлд автозамын хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч байгаа гэнэ.  Тэгэхээр торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болно гэсэн үг.  Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар, сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа юм байна. Мөн Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр “Тээврийн цагдаагийн албанаас хэт өндөр торгуультай, торгуулиа удаан хугацаанд төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө” гэсэн.  Тэгэхээр бүсчлэлд хувааснаар торгуулиа төлөөгүй, татвар даатгалаа төлөөгүй бол хотын төв рүү зүглэх ч эрхгүй болж байна.

Бүсчлэлтэй холбоотой олон янзын байр суурь нийгэмд байгаа.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригт болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын удирдлагууд энэхүү бүсчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагуудын үндсэн үүрэг.   Бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15-ныг хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна гэжээ.  Харин НИТХ-ын дарга Р.Дагва “1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ байна. Гэсэн хэдий ч үр дүн муутай байгаа учраас авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэж үзээд байна.


 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-09 13:32:26
    А бүсийнхэн нөгөө хоёр бүсрүүгээ орохгүй , нөгөө хоёр бүс нь А бүсрүүгээ орохгүй байвал их зүгээр юм байгаа ш дээ
  • Zochin 2019-08-06 09:07:14
    Dajgui shiidver bna aliin bolgon bolohgui ene ter bh be dorvitoi shiidwer gargasan bna zuw odoo hiihgui bol hezee be?
  • mogi 2019-08-06 05:37:37
    undsen huuli zorchij bn. mongol hunii amidrah zorchih erhiig haan boogduulj bn. temtsetsgeeie ene bulai shiidvertei.
  • Zochin 2019-08-05 13:02:40
    Torguulia tolson ch torguul web site deer tologdoogui burtgeltei heveer bna. Ingej huniig shulj boldog yum uu.
  • эсэргүйцэж байна 2019-08-05 06:10:10
    Ямар ч торгуульгүй хүн бүх бүсээд яваад дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдмөөр байна
  • Нэр бхгүй 2019-08-05 05:31:11
    Бүгдээрээ торгууль нтрээ бүгдиг төльчихөе..Тэгээд л хуучин хэвэндээ бөглөрөөд л явах нь бнашдээ..Зөвхөн торгуулиа авах арга юмуу хаашаа юм..
  • Иргэн 2019-08-05 04:23:37
    Үндсэн хуулийн цэцэд зарим хүн хандах байх. Тэнд гарцаагүй ялж таарна. Тэр болтол хүлээе.
  •  2019-08-05 03:57:01
    тэгээд бослого болж хувьсгалд хүрч байж л буруу гээд гонгиноод унав даа.
  • зочин 2019-08-05 03:46:30
    Иргэдээ хэрэглэх хэрэглээг нь бүү боогоорой эсвэл замаа хуулж аваад зайлвал бид шороогоор ч хамаагүй Нийслэлдээ зорчмоор бна шүү,амьдралтай юм хийлдээ УДИРДЛАГА...
  • Зочин 2019-08-05 03:20:49
    Битгий хуц гэж хэлье дээ
  • Зочин 2019-08-05 01:49:22
    Хөдөөний бид чинь хотын төв орохдоо яаж явах болж бна аа. Амьдралд нийцсэн шийдвэр гаргаачээ
  • Бат 2019-08-05 01:19:24
    За ингээд хотын удирдлагууд ирэх сонгуульд МАнамыг ялагдуулах шийдвэр гаргаж намаа булшилхыг нь үздэг байждээ Ер нь бол тийм их олон жолооч торгууль татвараа...
  • !!! 2019-08-05 01:14:35
    Hooe Ta nar Hotiin Zahirgaagaa ter Yarmagruugaa nuulegchih tegeed l towoor achaalal buurch tugjrelgui boloh busuu !!! bushuu nuugeechee !!! Buschlel ch geh shig...
  • irgen 2019-08-05 01:00:25
    AB bused tegsh sondgoi g oilgohgu bn.1udur yawdaggu bol ter bused n bas yawahgui geed baigaam uu. mashin unah hereg bnu teguul mashin zorchihgu darga narin hot....
    • Зочин 2019-08-05 15:20:24
      Иймэрхүү арга хэмжээ явцгүй дээ. 500 мянган машинтай хот тэгш сондгойгоос болоод 1 сая машинтай болох нь байна. Хайран мөнгө, хайран сонгууль