Өнөөдөр: Үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх сургалтын нээлт болно

09:00 цагт Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран CSPRO Android Mobile Data Collection сургалтыг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Новотел зочид буудлын 4-р давхарт  Утас: 99778498

09:00 цагт  БСШУСЯ, Боловсролын хүрээлэн шинэ хичээлийн жилийн босгон дээр СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛЖ, улмаар “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 44000 багшийг хамруулах бөгөөд 2019.08.05-ны өдөр Үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх сургалтын нээлт болно. Нээлт МУБИС-ийн А, Б байрны хурлын танхимд нэгэн зэрэг эхэлнэ. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, 99012549, 86061497

11:00 цагт нийслэлийн Амгалан /хуучнаар III амаржих газар/ амаржих газарт нярайн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа болно. “JCI Монгол” байгууллагаас хэрэгжүүлж буй “Save Angels” хандивын төслийн хүрээнд нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж зэрэг хэрэгцээт эд зүйлийг гардуулж өгөх юм. 2015 онд эхлүүлсэн “Save Angels” төслийн шугамаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэс заслын тасгийн өргөтгөлийг барьж, инкубатор болон бусад тоног төхөөрөмжийг хандивлаж байжээ. Холбоо барих утас: 99851206

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.