Мөөг сонирхогчид өдөрлөг зохион байгуулж байна
Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг Монголд анх удаа "MUSHROOM FESTIVAL - 2019" мөөгтэй танилцах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг энэ амралтын өдрүүдэд “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-нд 11-16 цагийн хооронд болж байгаа аж. Энэхүү өдөрлөг нь цаашид жил бүр тогтмол зохион байгуулагдаж байх бөгөөд Монголын мөөг судлаач, сонирхогчид, үйлдвэрлэгчдийг нэг дор учруулан байгалийн болон таримал төрөл бүрийн мөөгнүүдийг бодитоор нь дэлгэн харуулах, танилцуулах, хоорондоо мэдээлэл солилцох, мөөгчид танилцах, мөөгний талаарх мэдээ мэдээллүүдийг хуваалцах эрхэм зорилготой юм.


П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.