Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу  цахилгаантай  аадар  бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 25-27 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Эх сурвалж: ЦУОШГ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!!!! 2019-08-04 08:57:19
    16-17 цагийн хооронд УБ-т "бага зэргийн аадар" биш, харин маш ширүүн, том том мөндөртэй хүчтэй аадар бороо орлоо шдээ!!! Машины цонх хагалчих шахлаа!!!