Гадаад дахь монголчууд нийгмийн даатгалд хамрагдах боломжтой
Гадаад ажиллаж байгаа монголчууд нийгмийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой ажээ. Тэдгээр иргэд нийгмийн даатгалд хамрагдахыг хүсвэл өөрсдөө эхлээд орлогоо тодорхойлно. Www.ndaatgal.mn гэсэн вэб сайтаар ороход гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийг нийгмийн даатгалд хамруулах тодорхой зөвлөмж, журам тавигдсан байдаг ажээ. Эдгээртэй танилцаад интернэтээр гэрээ байгуулаад нийгмийн даатгалд хамрагдах боломжтой.

Дашрамд дуулгахад, гадаад байгаа монголчууд вэб сайтаар дамжуулан нийгмийн даатгалд хамрагдах ажил 2013 онд эхэлсэн байна. Сайн дураараа даатгалд хамрагдсан 113 мянган иргэн байдгийн 10 гаруй хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд байна. Тэдгээр иргэд мөн Монголд амьдарч байгаа хамаатан саднаа төлөөлүүлж сайн дурын даатгалд чхамрагдах боломж бий гэнэ.
Энэ талаар хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулга уулзалтын үеэр НДЕГ-аас мэдээлжээ.

Г.Уянга
оллоо.мн
 
Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын
- See more at: http://society.time.mn/content/49294.shtml#sthash.PQXEcJZp.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.