Л.Оюун-Эрдэнэ сайд “1111 төв”-ийг шинэчилж, иргэдтэй ойр ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжсан байна. Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө 2 гэрээт оператор ажиллаж байгаа аж. Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багассан байна. Олон жилийн өмнө баригдсан, орон сууцны зориулалттай, хуучирч муудсан байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь төсөв, хөрөнгө хангалтгүйгээс 2016 оноос хойш засвар, үйлчилгээ хийгээгүй гэдгийг тус төвийн ажилтнууд танилцуулсан юм.

 

“Төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй. Тэгсгээд замхардаг. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон байна. Тийм учраас иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна. Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж шалтгаангүйгээр зориуд иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш. Төрийн ордон нь төмөр хашаатай, гадаа нь байгаа энэ төв ийм унтаа, үлбэгэр байж болохгүй. Энэ төвийг иргэдэд ойртуулах ажлыг яаралтай хиймээр байна. Анх байгуулагдахдаа иргэд хамгийн их ханддаг байсан шиг ажиллуулах хэрэгтэй. Тэр, энэ Ерөнхий сайдын үед энэ төв сайн, муу ажиллаж байсан гэдэг дүгнэлт одоо хэрэггүй. Монгол Улсын төр, засаг нэг л байх ёстой. Сайн жишгийг үргэлжлүүлээд явах ёстой. Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой. Иргэд чөлөөтэй орж ирээд төрдөө зовлон, жаргалаа ярьж яагаад болохгүй гэж. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэ, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэвэл төрийн албаны үйл ажиллагаа ч ил тод болно. Билэгдлийн чанартай ажиллаж болохгүй. Тэгэхээр үйл ажиллагаагаа сайжруулах бүтэц, орон тоогоо нэмэх, техник, технологио сайжруулах саналаа боловсруулаад 7 хоногийн дотор танилцуулаарай. Тэгээд ойрын үед энэ төвийг шинэчлэх шаардлагатай байна.” хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд үүрэг болгов. 

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-08 05:14:38
    Zuv
    64.119.17.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-05 02:41:14
    Маш зөв. Аймгуудын хурган дарга нар бүгд албаны машинаар авгай хүүхдээ зугацууулж, амралтаараа машинаа унаад ан гөрөө хийж байна да.
    66.181.161.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-04 08:56:52
    Хар пр хийдэг хөлсний бичээчид ард түмэн хэн ямар ажил хийж бгааг харж бгаа л бх шүү
    66.181.177.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-04 08:28:54
    Улаан шоучин чи авлига авах үүрэг өгч л явна уу намынхаа сонгуулийн мөнгө босгож буй нөхдөө яах вэ 60 тэрбумын анхны тэрбум нь баригдлаа
    66.181.161.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-04 00:59:13
    хузуугуй хумуус нэг иймэрхуу л байх юм даа элбэгдорж яг еерийнхее хийсэн гэмийг бусдад ингэж чихдэг байсан
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-08-03 19:27:31
    sain bn
    66.181.165.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-03 12:21:22
    Хэлбэрдэлтийн ханхүү
    103.57.94.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-03 11:30:41
    Mash zov Bayarlalaa!
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-08-03 07:00:34
    Дээр сэтгэгдэл бичсэн нөхдүүд хэлж, ярьж байгаа шигээ хөлдүү, толгой хоосон, болоогүй ээ бас бүдүүлэг гэдгээ хэнд гайхуулаад байна.
    66.181.161.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-08-03 06:14:33
    Namaa yluulsan olonh bolgoson hunee jinkotoi niilj huuk ahiinha zaavraar unagasandaa hoorhii tugjilee gej
    202.126.88.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-08-03 05:48:24
    Одоо зайлаа пизда минь ээ сонгууль дөхцөн байхад наад 1111 тэйгээ зайлаа пиздаакаа. Жүжиг шаахаа боль
    66.181.184.247
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL 2019-08-03 05:27:36
    бөөрөө мөнгөөр зарахыг хүсч байвал үнэ: $ 780,000USD холбоо барих и-мэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    197.210.62.38
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-03 03:43:57
    еерсдее устгачихаад юу гэж хуцаад байгаа юм ереесее хузуугуй амьтад бугд еедгуй байдаг яг элбэгдоржийн хойноос энэ хузуугуй нехер орно шуу
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайлаа !!! Хулгайчуудаа 2019-08-03 03:36:39
    НОВШНУУД ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ИРЭЭД Л ҮГҮЙ ХИЙСЭН БИЗДЭЭ!!!
    66.181.178.33
    Мэдэгдсэн Хариулах