Үндэсний бичиг ба Б.Ренчин доктор
Энэ сэдвийн тухай өгүүлэхийн өмнө яагаад гарчигтаа үндэсний бичиг ба Б.Ринчен гэсэнгүй вэ гэвэл кирил бичгийн дүрэмд таслалыг ба-г орлох тухай дурдсан байдаг. Бас аль эрт оюутан ахуй үедээ, агуу их найруулга зүйч Ж.Бадраа агсны “Гурван ба минийх биш”, Чой. Лувсанжав багштаны “Ба олширбол барагтайхан орчуулга” өгүүллийг унших үедээ ба хэмээх холбоосыг болж өгвөл хэрэглээд хэрэггүй юм. Үгийн утга, найруулгад өөр өнгө аяс оруулчихаад байгаа мэт санагддаг болсных. Одоо үндэсний бичигтээ оръё. Энэ тухай дурсахад эзэн Чингис хааны тухай, “Чингисийн чулууны бичиг”-ийн тухай эргэн санахад хүрнэ.
 
Манай зарим хүн “Монголын нууц товчоо”-нд дурдсанчлан Уйгурыг эзлэх үед нэгэн хөвүүн олзлоход бичиг үсэгтэй болох үүд нээгдсэн гэж ойлгоод байх юм. Тэгвэл “Нууц товчоо”-г ямар үсгээр бичсэн байх вэ. Чингисийн чулууны бичгийг 1220-оод оны үеийн бичигт хамааруулж судлаачид авч үздэг. Ямар ч атугай энэ үед маш сайн цэгцэрсэн бичиг үсэгтэй байжээ. Тэгэхдээ бүр бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон байсан юм болов уу гэж бодмоор. Учир юу вэ гэвэл дайнд явсан цэрэг эрс түр амрахдаа л хээрийн нэгэн чулуун дээр Есүнхэй мэргэний хагас километр орчим газар цэц мэргэн харвасныг л биччихсэн хэрэг. Тэр цэрэг эрс дотор тусгай бичиг үсэгтэй хүн явсан нь юу л бол. Дурын нэгэн цэрэг эр бичсэн гэхэд хэтрүүлэг лав болохгүй.
 
Манай үндэсний бичгийн одоогоор олдоод байгаа анхны дурсгал энэ. Нүүдэлчин ард гэдэг ном бичиг хадгалахдаа тааруу. Нүүдэл суудалд үрэгдчихдэг учир өнөө цагийн малчид ч ном хадгалахдаа маруухан шүү дээ. Үндэсний бичгээ, уйгаржин, монголжин, хадам монгол гэж янз бүр нэрлэж байсныг 2015 онд УИХ маань нэг мөр болгон цэгцэлж “Үндэсний бичиг” гэж нэрлэв. Мөн зарим хүн уйгар бичиг гээд залж л байх. Согдоос Уйгар монгол хоёр зэрэг авч хэрэглэсэн тухай эрдэмтэд нарийвчлан судлаад нотолчихсон байдаг. Энэ бүгдийг олж уншаагүй “эрдэмтэй” хүмүүс Уйгар /уйгаржин/ бичиг гээд байх юм. Энэ ч яах вэ, өөрийнхөө хагас дутуу сонссоныг бичих нь тэр хүндээ зөв л дөө.
 
Энэ тухай эс өгүүлээд өгүүлэх нь
 
Үндэсний бичгээ сольж орос үсэг дээр суурилсан кирил бичиг авч хэрэглэх үе. 1942 он хүртэл манай улс өөрийн бичиг үсэгтэй, олон судар ном хэвлэж барлаад хадгалчихсан агуу улс байсан аж. Алдарт “Ганжуур”, “Данжуур” босоо бичгээр маань хэдэн байшинд багтаж ядан байсан цаг. Агуу Б.Ринчен болон бусад тухайн үеийн сэхээтнүүд дургүйцэж эсэргүүцсэн баримт олон. 1940- өөд он гэдэг бол эх орон, эх оронч, үндэсний үзэл гэдэг ойлголттой бүх хүнээ устгачихсан орос орон, орос ахан дүүс гэж хэлэх учиртай байсан цаг. Чухам ийм үед Б.Ринчен орос орны тухайн үеийн удирдагч Н.Хрущевт захидал илгээж кирил бичиг хэрэгжүүлснийг эсэргүүцсэн байдаг. Мөн Хятадын удирдагч Мао Зедунд захиа бичиж оросууд манай бичгийг устгалаа. Та И.Сталин биш учир өвөрмонголчуудын бичгийг арай устгахгүй биз ээ гэсэн утгатай захидал илгээсэн гэх ам дамжсан яриа байдаг.
 
ЗХУ-ын /тухайн үеийн нэрээр/ Гадаад явдл ын яамны Алс дорнодын хэлтсийн эрхлэгч М.Зимянин 1958.07.15-нд Монгол Улсад суугаа Элчин сайд В.Молотовт илгээсэн нууц захидалдаа “Хятад нөхөд Өвөрмонголд шинэ монгол үсэг /кирил үсэг Ч.Б/ хэрэгжүүлэх гэж байсан анхныхаа шийдвэрээс татгалзсан. Энэ ажил явуулахад Б.Ринченд өөрийн талын хүмүүс байна гэж үзэж болно. Тэрбээр Монгол Улсын нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг хүлээхгүйгээр Мао Зедунд захидал бичиж зүрхлэнэ гэдэг магадлалаар бага юм гэж тэмдэглээд, энэ бол Зөвлөлтийн эсрэг чиглэсэн явуулга гэсэн дүгнэлт хийсэн байдаг ажээ.
 
Үүнээс үзэхэд тухайн үеийн Зөвлөлтийн удирдлага Монголд төдийгүй Хятадад /Өвөрмонголд/ ч кирил үсэг дэлгэрүүлэх бодлого явуулж байсан нь тодорхой байна. Академич Б.Ринчен гуай Энэтхэгийн эрдэмтэн Локеш Чандрад бичихдээ “Энэ золигийн кирил үсэг манай соёлын өвийг устгаад, авцалдаагүй сэтгэх болгож, зөв бичих боломжийг алдагдуулж байна” гэжээ. Мөн тухайн үеийн Энэтхэгийн их удирдагч Ж.Неру “Танайхан Оросод долигонож хамгийн үнэтэй соёлын өвөө устгасан нь харамсалтай. ЗХУ- ын ажлын практикт алдаа гарсан нь тоогүй хэрэг” гэж Б.Ринчен гуайтай уулзахдаа тэмдэглэсэн байдаг юм.
 
Тэгэхээр Үндэсний бичгийг устгасанд харамсаж Оросын удирдагч Н.Хрущев, Хятадын удирдагч Мао Зедун, Энэтхэгийн ерөнхийлөгч Ж.Неру нарт өөрийн бодол саналаа чөлөөтэй илэрхийлж явжээ. Энэ бол агуу их зориг. Маш хэцүү эрсдэл, дарамт шахалт өөр дээрээ татсан үйлдэл байсан нь дамжиггүй. Тиймээс олон янзын мөрдлөг, хавчлага, гүтгэлэг доромжлолд өртсөөр, эх орноо, их сайхан соёлоо, үндэсний бичгээ хайрлан харамссаар тэнгэрт хальсан Б.Ринчен гуайн гавьяаг хойч үеийнхэн бид мартах учиргүй. Үндэсний бичгээ устгуулснаа харамсан Орос, Герман, Унгарын эрдэмтэн нарт учирлаж явсан байдаг юм. Жинхэнэ эх оронч хүн явжээ Ринчен гуай.
 
Ямар сайндаа л “Мундашгүй эрдэм сурахад нас даанч богино. Мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт гэх зүрхний шимшрэл, ухааны гутралаа илчилсэн үгс унагах вэ дээ. Энэ үгийг Б.Ринчен гуайн сууж байсан байрны хананд /МУИС-ийн хичээлийн III байрны эсрэг сууцны голын баганад шавь нар нь санаачлан сийлсэн байлаг. Одоо өргөтгөөд өөр юм наана нь барьчихжээ. Гэвч энэ үгийг хуулж хаяагүй байх аа.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Батсүрэн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-04 13:31:13
    Докторынхоо нэр зөв бичиж сураад, дараа нь үг хэлнэ үү?..
    27.123.213.53
    Мэдэгдсэн Хариулах
  • mogi 2019-08-04 12:27:19
    yaaj azaar bichigee solisiin. soliogoi bol balai budeeleg heveer uldehgui yu.
    122.201.22.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-04 08:14:41
    Батсурэн юу ч мэддэггуй, хоцрогдсон нэгэн, хуний толгой эргуулэхээ одоо болье!!! Уйгаржин бичиг гэсээр орчин цагийн хэл соел угуй боллоо!!!
    202.126.88.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгу 2019-08-03 13:16:49
    Нэг огуулоэгт
    188.244.248.88
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2019-08-03 11:26:18
    Jinhene eh oronchid helmegdej duusah ymdaa! Gevch ted ard tumen eh orondoo Monhordog!
    24.46.98.145
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL 2019-08-03 05:28:23
    бөөрөө мөнгөөр зарахыг хүсч байвал үнэ: $ 780,000USD холбоо барих и-мэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    197.210.62.38
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-03 03:40:39
    ренчин ринчин гэж хоер янзаар бичсэн бна тэгээд нэг их хэл заадаг зев бичих тухай хуцаад байх нехер мен юм уу чи одоо ер нь зев бичдэг сэтгуулч байхгуй болжээ
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах