Уилльям Барр: Оффшор дансан дахь хөрөнгө мөнгийг илрүүлэхэд туслалцаа үзүүлнэ

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.

Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов.

Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо.

Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэлээ.

Уулзалтыг хоёр талаас Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц үр дүнтэй боллоо хэмээн дүгнэсэн юм.

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-03 12:05:57
    Хулгайч нарт төрийн төмөр хүүрийг үзүүлэх хэрэгтэй. Баяр, Баярцогт, Сайханбилэг мэтийн хулгайч нарын бүх хөрөнгийг хурааж, насаар нь шоронд хатааж хүнд ял хийлг...
  • Battulgad 2019-08-03 09:59:41
    Owoosh dee!
  • иргэн 2019-08-03 04:15:47
    Сайхан гэгээн мэдээ байна. Хамгийн гол нь амьдралд хэрэгжиж, Монголын хөрсөн дээр буугаасай билээ. Сайн үйлс дэлгэрэх Болтугай...
  • зочин 2019-08-03 04:09:43
    Сайхан гарц нээж амжилт хүсье!Шудрага бусын төлөө иргэн бүхэн тэмцэх ёстой,МАНАН бүлэглэл,60тб,Хонгилынхон,авилагалын систем.бүрэн шахагдаж Н-ГЭМ ЭРҮҮЛЖИХ ёстой...
  • Od 2019-08-03 03:14:29
    Ajil hereg bolj chadval ch mon saihnaa