Сансар судлалын даатгалын алдагдал 369 сая еврод хүрчээ
Европын сансрын Вега пуужин өнгөрсөн сард хөөрөх үедээ дэлбэрснээр энэ салбарын даатгалын зах зээлийн алдагдлыг 369 сая евро буюу 411.2 сая ам.долларт хүргэсэн талаар "Ройтерс" дамжуулав.

Вега пуужин нь Арабын нэгдсэн Эмират улсад цэргийн ажиглалтын хиймэл дагуул хүргэх даалгавартай байсан ч салхины чиг өөрчлөгдсөний улмаас хөөрснийхөө дараа сүйрсэн юм. Энэ пуужинг угсарсан Италийн нисэх хүчний үйлдвэрлэлийн "Avio Aero" компанийн мэдээлснээр энэ төсөл 100 хувь амжилттай хэрэгжсэн байна.

Тэгвэл хиймэл дагуулын судалгааны "Серадата" фирмийн мэдээлж буйгаар пуужин болон хиймэл дагуулын салбар дахь даатгалын зардлан алдагдал дээд цэгтээ хүрээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл хиймэл дагуул, пуужингийн осол нь даатгалын салбартаа арилжааны хэлбэрээр явж ирсэн байна. Учир нь даатгагч компаниуд пуужингийн найдвартай ажиллагааг хангахын тулд хүчтэй өрсөлдөөн бий болгоод байжээ. Гэвч энэ удаагийн Вега-гийн сүйрэл нь пуужингийн ослын даатгалыг өмнө байгаагүй өндрөө авахад хүргэсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.