Хөлбөмбөгийн аваргын төлөө тоглох 2 улсыг нэрлээд 1000 долларын эзэн болоорой гэж иргэдийг хуурчээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Энгүй ХХК-ийн эзэмшдэг 158815 тусгай дугаараас Дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө тоглох 2 улсыг нэрлээд 1000 долларын эзэн болоорой гэх тааврын уралдаан зарласан боловч өнөөдрийг болтол дүнг шалгаруулаагүй, ялагч тодруулахгүй байгааг шалгаж өгнө үү” гэсэн гомдлыг үндэслэн уг үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийлээ.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Монгол контент”, “Юнител”, “Энгүй” ХХК-иудаас хяналт шалгалтын ажилд шаардлагатай тайлбар, мэдээ, мэдээлэл баримт, материалуудыг гаргуулан авч судлан, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Улсын байцаагчийн 6/130 тоот дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр “Энгүй” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8, 12.1.10. дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9. дэх заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3. дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул 1 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ шийтгэврээр ноогдуулав.

Түүнчлэн тус тааварт оролцсон хэрэглэгчдийн мессежийн төлбөр болох 3,087,700 төгрөгийн хохирлыг буцаан төлүүллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.