Бридж констракшн ХХК мэргэжлийн хяналтын хяналт шалгалтад бүдэрлээ
МХЕГ-аас Чингэлтэй дүүргийн 2,3, 18 дугаар хороонуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж буй "Мөнх Өсөх нэмэх" ХХК, "Хөх Үзүүр" ХХК, Бридж констракшн ХХК, "Тэрбиш" ХХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар "Мөнх Өсөх нэмэх" ХХК, "Хөх Үзүүр" ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-иуд нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй мөн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй зөрчлүүд илэрсэн байна. 

Улмаар Бридж констракшн ХХК, Мөнх Өсөх нэмэх ХХК-иудад улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь ЗТХ-иар арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.