Замын цагдаагийн гүүрийг энэ сарын 25-нд нээхийг үүрэгджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих төслийн ажлын явцтай танилцжээ.

Уг төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, цэвэр усны шугам шинэчлэлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, график төлөвлөгөөг шинэчлэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө буюу энэ сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг холбогдох байгууллагуудын дарга, албан хаагчид удирдлагуудад үүрэг болгожээ. 

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.


О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-02 11:52:14
    Үүрэг өгөөд болчихдог бол бид ажил хийх шаардлагагүй болохнээ.Үлгэрт гардаг шидэт хивс шиг юм болно.
    66.181.187.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2019-08-02 08:29:45
    Анх наадмаас өмнө, дараа нь 8 сарын 15-нд нээх үүрэг өглөө гэж бичиж байсан, одоо 8 сарын 25 болжээ. График хугацаатай ажлыг үүргээр өөрчилж болох уу?
    192.82.66.217
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-02 07:07:13
    энэ амарсайхан инженерийн байгууламжид технологи гэж байдгийг мэддэггуй юм байхдаа эруул ухаантай хунд бол боломжгуй гуур барих бургас хядахаас еер шуу
    202.9.42.116
    Мэдэгдсэн Хариулах
    • Tenegt 2019-08-02 10:58:17
      Teneg mini hugatsaanaasaa hamaagui hotsrood yavj baina. Hurdan hiihgui bol uuregdeh l bolno
      82.135.30.192
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-02 05:35:45
    Uureg uguud ajil sain yavdag bol mun saikhanaa. daanch daaxgui noxoi buluu xuraan gedeg shig. mash tom ajliig ajillax xuchin, technikiin nuutsgui avsan bna.
    119.40.103.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-02 05:18:37
    Өөрсөддөө зориулж барьж байгаа гүүрэндээ анхаарал хандуулах нь аргагүй ээ зайлуул манай дарга нар
    103.26.195.117
    Мэдэгдсэн Хариулах