"Инчеон-2014"-т оролцох тамирчид тосгондоо байрлалаа

“Инчеон-2014” Азийн зуны 17 дугаар наадамд оролцох Монголын багийн туг өргөх ёслол өчигдөр Инчеоны тамирчдын тосгонд боллоо.

Энэ ёслолын арга хэмжээнд МҮОХ болон баг тамирчдын төлөөлөл оролцсон байна. Азийн наадмын тамирчдын тосгоны дарга Элиза Ли Монголын багийг албан ёсоор хүлээн авч байгаа гэдгээ батламжилж үг хэлж, дурсгалын зүйл гардуулав. Тамирчдын тосгон нь Инчеон хотын Гувол-дун хэсэгт байрлаж байгаа юм.

Тус тосгонд 13000-15000 хүнийг хүлээн авах боломжтой. Монголоос энэ удаагийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө. Тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаныхан нийлээд 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuya 2014-10-03 06:52:04
    bayr xvrgii amjilt xvsii ta bvhend
    112.72.13.137
    Мэдэгдсэн Хариулах