Н.Баярсайханаас хураасан мөнгө дундаж цалинтай иргэний 173 жилийн цалин болж байна
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхантай холбоотой авлигын хэрэг, оймсноосоо ам.доллар гаргаж ирж байгаа бичлэг ойрын хэдэн өдөр сенсааци тарилаа. 

Түүний хувьд компанийн захирал болон бусдыг албан тушаалын байдлаа ашиглаж хясан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан хэргээр хоёр жил шалгаж байгаад эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгож өөрийг нь 40 сая төгрөгөөр торгоод өнгөрснийг шүүх шударга шийдвэр гаргаагүй гэж шүүмжилж байгаа юм. Тэрбээр байгууллагынхаа нэг хэлтсийн дарга Э.Аззаяатай нийлж нийтдээ нэг тэрбум төгрөгийн авлига авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байдаг. Түүгээр ч барахгүй ажлын байран дээрээ доллар оймсондоо нуусан байгаад баригдсан бичлэгийг нь олон нийтэд дэлгэсэн байгаа юм.

Гэтэл  МХЕГ-ын хэлтсийн дарга асан байцаагч Н.Баярсайханаас хураасан 1,665,274,505 төгрөг нь Монголын дундаж цалинтай /800мянга/ иргэний 2081 сар буюу 173 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө ажээ. Ийм их хэмжээний мөнгийг авлигад авна гэдэг бол мэдээж ёроолгүй ходоодтой, шуналын тулам гэдгийг илтгэж байгаа юм.

Дээрх мөнгө бол зөвхөн түүнээс хураасан бэлэн мөнгө. Тэгвэл түүний цаана үл хөдлөх хөрөнгө болгосон, ах дүү, хамаатныхаа нэр дээр шилжүүлсэн хэдий хэмжээний авлигын мөнгө байгааг хэн ч тааж мэдэхгүй.

Гэвч төрийн албан хаагч байхдаа хууль бусаар авлига авч баригдчихаад одоо тэрбээр хүний нэр хүндэд халдсан гэх тайлбарыг хийж өөрийгөө өмгөөлж байгаа харагдана.

Дээрх бичлэгийн дараа тэрбээр нэгэн телевизид “Сүүлийн үед миний хувь хүний халдашгүй эрхэм дээд нэр хүндэд халдаж байгаа явдалд ихээхэн дургүйцэж байна. Намайг оймсондоо авлига нуусан мэтээр доромжилж байна. Тэр бол түрийвчиндээ багтахгүй болохоор оймсондоо хийсэн хувь хүний нэр төрийн жирийн нэг асуудал. Би "Аргагүй байдалд оруулж 1.665.274.505 төгрөгийн авлига авсан" хэмээх хэрэгт 40 сая төгрөгөөр торгуулах, ажлаасаа түдгэлзэх ял шийтгэлээ авчихсан, эдэлчихсэн, хохирлыг барагдуулчихсан хүн.

Тийм болохоор одоо би гэм буруугүй, хэнийг ч хохироогоогүй, бүгдтэй адил жирийн нэг иргэн хүн. Ийм жирийн иргэн хүнийг оймсондоо авлига нуулаа гэхчилэн доромжилж байгаатай хатуу тэмцэж шүүхэд өгнө. Хуулиар шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүлж байна. Миний хүний эрхийг дээдлэх ёстой. 1937 он давтагдаж байна” гэж өөрийгөө өмөөрчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2019-08-03 01:02:07
    авилгачдаас хураасан мөнгөний сан байгуулья
  • яана даа, харамсаж байна 2019-08-02 22:56:57
    АВЛИГАЧИН ТА боль. НЭРЭЭ бодоод хотоос алсад гарч амьдар. МАЛ хариул. ТАНЫГ бүх монгол үзэн ядаж байгаа. ТАНД ИЧИХ нүүр алга уу? ТА АВЛИГАЧИН. дуугүй БАЙ
  • Арай дэндүү байна аа 2019-08-02 14:50:00
    5сая төгрөг хулгайлсан хүн доод тал нь 2 жилийн ял авна. Гэтэл энэ нөхөр 700 сая төгрөг............... Тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд зүгээр явж байд...
  • Зочин 2019-08-02 13:08:43
    Ичдэггүй балиар вэ, юун нэр төр, юун хүний эрх.тэрийгээ оймс бандааш руугаа гараа шургуулахаас өмнө бодохгүй яасан юм бэ, одоо мянга орилоод нэмэргүй
  • Ха ха ха 2019-08-02 12:05:27
    Гуцдаг халтар вэ. Ичих булчирхай бас ажиллагаагүй аан
  • Irgen 2019-08-02 10:01:40
    100 доллартой бол оймсондоо хийж үзэхийнсан
  • zochin 2019-08-02 09:59:21
    Мөнгө яахав байх ёстой байрандаа орж гэж бодъё. Хорио цээрийн дарга ажлаа хийгээгүйн төлөө ийм их авилга авсан гэж ойлговол хортой зүйлс нь хаашаа орсон байх вэ...
    • зочин 2019-08-02 10:00:22
      Энийг анхаарч байгаа амьтан хүн байгаа юм уу
  • sss 2019-08-02 09:12:52
    xi xi xi ene chin harin
  • Иргэн 2019-08-02 06:37:29
    Шударга л байл да. Гадуураа өмсөн хүрэм чинь 5 халаастай шүү дэ. Доогуур хийх шаардлага байна уу. МХЕГ 40 насаас дээш хүнийг ажилуулахгүй байя
  • Бат 2019-08-02 06:30:26
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Би: 2019-08-02 04:52:40
    Аргагүй байдалд оруулж 1.665.274.505 төгрөгийн авлига авсан
  • Mongol 2019-08-02 04:01:52
    Шийтгэл нь багадахаар ингэдэг байхгүй юу. Хятад шиг цаазаар авдаг байсан бол нэр хүнд энэ тэр гэж гонгинох болов уу?
  • Энэ залуу үхсэн дээр 2019-08-02 03:39:08
    Дэлхийгээс зайл
  • Иргэн 2019-08-02 03:26:17
    Энэ хүн сэтгэцийн юмтай юм биш үү, Хатуу тэмцэнэ гэж ээ, Үүний оронд ард түмнээс уучлал гуйгаад шорондоо явмаар юм
  • Хурц  2019-08-02 03:24:03
    Үхэж байсан луйварчин бээ...Үхээсэй ална аа чамайг...
  • zochin 2019-08-02 03:07:36
    Mongol ulsad 1.7 terbum tugrug ni yamar ih hemjeenii hohirol uchruulsaniig tootsooloogui yum b.a Tegeed l davarch baigaa yum
  • 45375 2019-08-02 03:06:27
    энэ хэргийг шийдсэн шүүгч нар чухам ямар ашиг сонирхлоор шийдсэн бэ? Шүүгч би дотоод итгэл үнэмшилээрээ хараат бусаар шийдсэн эсвэл авилга.
  • zochin 2019-08-02 02:04:20
    Төрд ажилладаг жижиг гарууд нь Солонгос явж казино тоглож тав зургаан зуун саяар нь алдчихаад инээдэг гэж үнэн үү
  • иргэн 2019-08-02 02:03:45
    баяжахыг завдаад баларчээ .үнэнээ хэлээд ялаа үүрч нүгэлээ цайруулахгүй бол хожмын өдөр хэцүүл хуви тавилан хүлээж бгаа шүү
  • рххграхахр 2019-08-02 01:57:35
    ӨӨ ЦАЙЧИХСАН ГАР БА. ДОГЬ ЭРЭЭ
  • Зочин 2019-08-02 01:20:29
    Дүүрчихсэн ЛУЙВАРЧИН бэ. Өмнө нь хичнээн тэрбумыг авсаныг хэн ч мэдэхгүй......Ийм солиотуудыг зурагтай нь сайн гаргаж байгаарай.
  • зочин 2019-08-02 01:13:00
    Малаа чи шүүхээр яваад үзээч Монголд 9 үеэрээ одоо эцэг эх хамаатан садан чинь хүний нүүр харах эрхгүй болно шүү. 1 тэрбум 665 сая төгрөг бол зөвхөн баригдсан
  • зочин 2019-08-02 01:11:12
    чи өвчтэй залуу бна наад МХГ чинь сайн сайхан ажилтан нар олон бгаа шүү новшоо өөрийгөө өмөөрөөд дарга нарт үйлчидэг чам шиг мулгуу залуу байгууллага хам олны н...
  • ESaidad 2019-08-02 01:10:29
    Estoi zaichihsan DURAK iim durakuud MXEG, Tatwar, Gaali, geed olon baiguullagad Byasaa shig uurelsen baigaag Eronhii said darui arga hemjee awbal zohiltoi !