Жолооны курсүүд чанаргүй жолооч бэлтгэн гаргадаг уу
Дөрвөн дугуйтай, дөрвөлжин хэлбэртэй машин унаснаар та жолооч болчихож байна гэж бодвол энэ эндүүрэл юм шүү.

Сүүлийн үед жолооч нарын буруутай үйлдлээс болж осол аваар их гарч, эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд хохирсоор байна. Өнгөрсөн 2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн 36,591 ослын 97.5 хувь нь жолоочийн буруугаас үүджээ. Ердөө ганцхан жилийн дотор 507 хүний амь нас хохирч, 1,258 хүн гэмтэж, иргэн, ААН, байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа юм.

Үүнийг юутай холбож тайлбарладаг вэ гэхээр техникийн бүрэн бүтэн байдал, хурд хэтрүүлсэн жолооч, буруу рультэй машинтай холбодог.

Монгол Улсад жолоодох эрхийн үнэмлэхтэй 1.23 сая гаруй жолооч байдаг гэх судалгаа бий. 
 
Хэрэв жолооч бүхэн дүрмээ сайн сахин биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцвол дээрх тоо хэд дахин багасах боломжтой. Ингэхийн тулд жолооч бэлтгэх сургалтыг сайжруулахаас гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцох төлөвшлийг сайн олгох нь чухал гэдгийг албаныхан онцолж байна.
 
Гэвч шинэ жолооч нар осол гаргах нь элбэг байгааг сургалтын чанартай шууд холбоотой. Шинэ жолооч нартай холбоотой элдэв асуудал байнга гарна. Зам тээврийн осол, замын дүрэм мэдэхгүйгээс болж бөглөрөл түгжрэл үүсгэх, буруу замаар явж будилж бусдад хүндрэл учруулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, орон нутгийн замд гарахаараа хурд хэтрүүлж яваад осолдох гэх мэт тоогүй ослыг гаргадаг нь үнэн.
 
Шинэ жолооч нарын энэ алдаа мадаг нь нөгөө л анхлан зааж сургасан гэх жолооны курсүүдтэй холбогдож байгаа юм.
 
Хэрвээ сайн жолооч бэлтгэж гаргая, осол аваар хийгээд байдаггүй сайн мэргэшүүлье гэж бодож байгаа бол анхнаас нь дүрмээ болоод онолоо сайн зааж сургадаг баймаар байна аа, жолооны курсийн сургагч, бэлтгэгч багш нараа. Сургалтын төлбөр гэж авч байгаа. Тиймээс сайн жолооч бэлтгэж гаргах нь танай байгууллагын үүрэг.
 
Гэтэл зарим жолооны багш нар хичээлээ заадаггүй. Сард хэдхэн удаа жолоодлогын дүрэмд гаргаад болдог гэх мэтээр хэл ам таталдаг. Нөгөөтэйгүүр сурч байгаа хүмүүс ч хайнга тоомжиргүй, хичээлдээ суудаггүй “Суусан суугаагүй, жолооны үнэмлэх нь гарчихна даа. Тэгээд машин бариад сурчихна даа” гэж эндүү андуу бодож яваад алдах тохиолдол зөндөө бий.
 
Жолооны үнэмлэхийг 18 нас хүрсэн хэн ч авах боломжтой. Учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд жолоо мушгиж онгирч давхиад осол гаргадаг.
 
Тиймээс чанартай байх тал дээр нь анхаарч мөн нөгөө талаар жолооны үнэмлэх олгодог насыг 20 нас болговол яг таарна.
Улсын хэмжээнд жолооч бэлтгэх 339 байгууллага байна
 
Одоогийн байдлаар улсын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын 339 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд 170 нь орон нутаг 169 нь үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж.
 
Харин жилд дунджаар 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэж, жолоодох эрхийн үнэмлэх авч “өвөртлөж” буй. 
 
Жолооч нарыг ямар хөтөлбөрийн дагуу хичээл заадаг талаар албаны хүнээс тодруулахад “Журмын дагуу онолын 76 цаг бол дадлагын цаг буюу тусгай талбай болон замын хөдөлгөөнийх нийлээд 32 цаг байдаг. Гэхдээ энэ бол чадварт суурилсан цаг. Энэ цагт л багтаж бүгдийг нь сурах ёстой гэсэн үг биш. Сонсогч дүрмээ сайтар судалсан бол заавал 76 цагийг дуусгах албагүй. Мөн жолоо барих дадлагаа 32 цагаас илүү байлгаж болно” гэв.
 
Гэвч жолооны шалгалтыг өдөрт 100 хүн өглөө гэж бодоход 10-20 нь тэнцэж байна.
 
ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржийн ярьснаар “Жолооны сургалтууд чанаргүй жолооч бэлтгэж байна гэж хаанаас ийм мэдээлэл гараад байдаг юм бэ. Хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг. Өөрсдөө лаг байгаад жолооны курс төгсч, одоо төгсч байгаа шинэ жолооч нарыг юу ч мэдэхгүй, чадахгүй байна. Осол аваар их гаргаж байна гэж шүүмжилдэг болжээ. Ер нь сүүлийн үед цахимаар шалгалт авдаг болсон. Сургалтын чанар 86 хувиар дээшилсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас хяналт тавьдаг. Одоо төгсч байгаа хүмүүс бол дүрэм сайн мэдэж байгаа. Яг зам тээврийн осол юунаас болсныг шалгаж тогтооно. Түүнээс шууд хөндлөнгөөс хараад чадваргүй чанаргүй жолооч байна. Жолооны курс төгсөөгүй юм бишүү гэж дүгнэж цэгнэх буруу юм” гэлээ.
 
Хэдэн жил жолоо барьснаар шинэ жолооч, хуучин жолооч гэдгийг ялгаж салгаж ойлгож болно. Тухайлбал 1-3 жил жолоо мушгисан хүн бол шинэ жолоочдоо ордог байна. Харин 5-7 жил жолоо барьсан хүн бол туршлагатай жолооч байдаг гэнэ. Гэхдээ жолоо бариад би дадлагажсан гэж бодож байгаа бол бас өрөөсгөл шүү. Ер нь автомашиныг бардаж онгирч барьдаггүй юм. Хүний болоод өөрийн амь нас тээж, тээвэрлэж явдаг болохоор хариуцлагатай, дүрэмтэй байх ёстой юм.

Жил бүрийн эцэст сургалтын байгууллагуудын чанар чансааг гаргадаг байна. Тухайн сургалтын байгууллагаас 100 хүн шалгалт өгөхөд замын хөдөлгөөний дүрэмд нэгдэх оролдлогоороо тэнцсэн, тав дахь оролдлогоороо тэдэн хүн тэнцсэн гэх мэтчилэнгээр тооцоолж, жагсаалт гаргадаг аж. Энэ нь цаашлаад сургалтын байгууллагын чанар, үйл ажиллагаа ямар байгааг тодорхой харуулах нэг үзүүлэлт болдог аж.  

2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хууль хэрэгжихээс өмнө цагдаагийн байгууллага жолооч бэлтгэх сургалтын байгууллагад хяналт тавьж ажилладаг байсан бол хууль батлагдсанаар жолооч бэлтгэх үйл ажиллагаа, сургалтын байгууллагад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хяналт тавихаар болжээ. Харамсалтай нь яамнаас жолооны сургалтын төвүүд дэх хяналт, зохицуулалт, чадавхжуулах талаар ямар ажлууд хийж байгаа тийм ч тодорхой биш ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-08-03 13:21:00
    16 жилийн өмнө цагаан сараас 7 хоногийн өмнө амжиж бүртгүүлэх гээд жолооны курст яваад очтол Цагаан сарын өмнө төгсөх үү, цагаан сарын дараа төгсөх үү гдгийн
    150.129.143.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Зундуй 2019-08-03 12:35:48
    Жолоочийг зөвхөн нийслэлд бэлтгэдэг байх хэрэгтэй.Арай дэндүү чанаргүй жолооч бэлтгэж байна.Үнэмлэх худалдаад авч бна,хүүхнүүд нь бөгсөөрөө авч бна.
    122.201.22.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Kanadaas suraltsaa 2019-08-02 21:27:55
    Joloonii shalgaltiig mash hatuu changa bolgood, osol gargaval avah tulburiig undur bolgoh heregtei. Shuud ulger jishee avah uls bol Kanad baina. Ireed sudalj ...
    99.225.127.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Bugd 2019-08-02 11:00:41
    Mongolchuud uursduu bugdeeree joloo barih chadvargui shuu dee. Tegeed hen ni henruugee chiheh geed baihav dee
    82.135.30.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-02 06:31:43
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-08-02 05:42:24
    Курс Төгсөгч мэдлэг чавдар муугаас осол гаргавал тухайн курсээр учруулсан хохирлын 50%-г төлүүл.
    150.129.141.230
    Мэдэгдсэн Хариулах
  • K 2019-08-02 04:57:59
    Huvi hunii ur chadvaraas shaltgaalnaa.100%
    202.126.88.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-02 02:17:23
    Осол аваар гаргадаг жолооч нар аль курс төгссөнийг нь ТЗЦА асууж байгаад жилд курс төгсөгёдиын 10% нь осолд өртсөн бол тэр курсийг түдгэлзүүлдэг хуультай болох ...
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-08-02 01:05:09
    Yu Unen ter uneen Joloonii surguuliudiig Atestatchilaad 70-80 % iig tatan buulgah heregtei b na !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах