Түймэрт түлэгдсэн аврагч залууг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн хээрийн түймрийг унтраахаар очсон Онцгой байдлын дөрвөн залуу гал түймэрт өртөж, түлэгдсэн талаар мэдээлсэн билээ.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон залууст ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа. 
Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатад Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Даатгалын компаниас 3.9 сая төгрөгийг олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Цаашид эрүүл мэндэд хандуулах анхаарлаа сулруулахгүй" гэсэн юм.

Тэгвэл энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллах юм байна. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан байгаа талаар дуулгав.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2019-08-05 02:35:58
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • Battulga 2019-08-04 11:52:43
    Ontsgoi baidaliin alband zvtgej baigaa hvmvvsiin tsalin herwee osol awaart orson bol daatguulj ami amidralaaraa eh oron gesen setgeliig ni vnelj baih heregtei ...
  • зочин 2019-08-02 09:14:45
    Gajuudsan bantanguud yum daa Hunii ami eh bolson baigal oi mod erdenet hunii ami umch hurungu geed uchnuun yum avar ch bhad buren buten emcjhileed ugchuuch!!
  • Mongol er 2019-08-02 03:46:02
    Neg bohod bair jeep belegleed l suid boldog mortloo jinhene baatar hund 1-2 saya togrog l olddog yum baina.