Түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, газрыг чөлөөллөө
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 8 дугаар байрны зүүн талд болон 2 дугаар хороо, Цагдаа хотхон, 12 дугаар байрны баруун урд талд тус тус байрлах түргэн үйлчилгээний 2 цэгийн үйл ажиллагаанд иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дээрх түргэн үйлчилгээний цэгийн эзэд нь тодорхойгүй, 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ойр орчмын хөрсийг бохирдуулан хог хаягдлыг ихээр бий болгож, оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөлд хортой сөрөг нөлөө үзүүлж буй нөхцөл байдал тогтоогдсон тул түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх тухай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, албан тоотын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч 2019-08-02 04:30:22
    Өргөө кино театрын үүд маш бохир ТҮЦ үүд хөл гишгэх зайгүй. Ариун цэвэр 00 асуудал нь бүгд гудмандаа шийдэгдэж байна
    124.158.113.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зүүн 2019-08-01 14:44:32
    бүгд адилхан чихэр пичень ундаа зардаг замбраагүй олон түцнүүдээ одоо цэгцлээчээ 1 автобусны буудал дээр 1 түц байхад болно доо.
    66.181.161.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-01 11:50:35
    25-р эмийн сангийн төв зам дагуу автобусны буудал дээрх түц-нүүдийг цэгцлэхгүй юм уу? Явган хүний зам тагласан араараа жорлон болсон амбаарууд хог болоод байна
    103.26.195.117
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-01 10:05:59
    13 р хороололд тегсдэлгэрэх шинэ монгол сургуульд ойрхон туц ууд сургуулийн сурагчдад тамхи ширхэглэн зарж байгааг багш эцэг эх хууль хяналтынхан харж л байгаа ...
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах