.jpg)
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах хяналт шалгалтыг хийлээ.
Энэхүү шалгалтыг нийслэл, орон нутагт өнгөрсөн сарын 17-ноос эхлэн энэ сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, 2019 оны 23, 26 дугаар тэмдэглэлийн холбогдох заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт шалгалт хийсэн нь энэ юм.
П.АНИР
Оллоо.мн