Манай гаригийн уушиг нь болсон Сибирийн их ой шатаж, өчигдрийн байдлаар 2 сая га гаруй талбайг бүрхжээ.
Түймрийн улмаас тосгод суурингууд шатаж хүмүүс дүрвэж байна .Үүр нүхэндээ амьтад үй олноороо шатаж үрэгдсэн эмгэнэлтэй дүр зураг харагдах болов. Галаас үргээд зугтаасан амьтад багтарч цуцаад шатав. Сүүдэр ч биенээс нь буудаггүй жижиг шавьжнаас эхлээд сүрлэг сүрдэм хандгай буганууд хүртэл үй олноороо шатаж байна. Дэлхийн хэмжээний гай гамшиг ОХУ-ыг болон Сибирийг бүхэлдээ нөмөрлөө.
Тэнд ой хээрийн түймэр гарч шатахад энд Монгол Улсад утаа нь бүхэлдээ нөмрөв. Манай улсын цаг агаар, агаар мандал, амьсгалах хүчил төрөгч тэр чигтээ Сибирийн ойгоос бүрэн хамааралтай байдаг аж. Хойд мөсөн далайн хүйтэн уур амьсгалыг зөөллөж, өмнийн халуун агаарыг чийглэж, Монгол газар нутгийг хур бороо, цас мөстэй чийглэг болгодог дэлхийн баян хангай юмсан.
Сая гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч хүчин мөхөсдөж байна даа.
Утаа нь аль хэдийн Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ Эрдэнэт хотыг бүрхжээ. ОХУ-аас энэ түймрийг байгалийн жамаараа шатаж дуусаг ухааны юм ярьж түймэр унтраах их ажил нэг их хүчин чадлаа гаргахгүй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлэв.
Иймэрхүү байдлаар байвал энэхүү их хэмжээний газар талбай хамарсан энэ түймэр хөрш зэргэлдээ улс орнуудын хил давж орж ирэхийг үгүйсгэхгүй.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр “Манай улсын нутаг дэвсгэрээс 700 км-ийн зайтай байна. Одоогоор утаа нь орж ирсэн болохоос түймэр нь хил давж орж ирээгүй” гэсэн мэдээллийг өгсөн.
Гэхдээ хилийн цаана ойрхон, хүрээгээ тэлж байгаа энэ түймэр орж ирэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ ороод ирвэл яах вэ. Судалгаа таамаг байна уу. Арми, хилийн цэрэг болон бусад албаныхан бэлэн байдалд байгаа юу. Үүл буудах техник, сум нь бэлэн байгаа юу. Хүнээ бэлтгэж, газар ухаж гялгар уут дэвсэж усан сан, усан хил бэлдэх ёстой юм биш үү. Стратеги тактикаа боловсруулвал яасан юм бэ. Хаа хаанаа хариуцлагатай бэлэн байдалд байя. Хүн төрлөхтөн олширч хөгжсөөр хүнээс бусад нь цөөрч мөхсөөр байх ёстой гэж үү.
О.Гэрэл
Оллоо.mn