Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмжлэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-03 17:27:38
    Энэ орон сөнөлээ одоо яах вэ Шууд хаагаач Бузрууд юм аа хужаа нар
  • Kh 2019-08-01 21:13:51
    Zuvuu, haah heregtei
  • Yahnav dee 2019-08-01 14:10:45
    Tegeed yaaj hadgalah yum odoo bas 1 mergejiliin hyanaltiin baitcaagch oimsoo zuzaatgah hereg garah ni dee
  • Zochin 2019-08-01 06:32:14
    Er ni suuliin yed er maliin zaartai mah hurtel zaragdah bolson. Tiim maliin mah hulgain mah baidag ni torodrhoi baidag. Shalgaltiig togtmol hiisen ni zuv baih
  • matilda 2019-08-01 05:14:56
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооро...
  • Od 2019-08-01 02:41:54
    iim l ym idej bgaashdee unendee bol