Амралтын газруудын стандартыг шинэчилье
Нийслэлийн эргэн тойронд дахь амралтын газрууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.  Харин тэдгээр амралтын газрууд амрагчдын хүсэл сонирхолд нийцэж байна уу?

 Албан бус мэдээллээр Улаанбаатар хотыг тойрсон 200 орчим амралт, жуулчны бааз байна гэсэн мэдээлэл бий. Уулын ам бүрт хэдэн гэр барьж, амрагчдыг хүлээн авах болж. Амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, дүүргийн аялал жуулчлалын газрууд өгдөг. Нэг үгээр амралтын газрын тусгай зөвшөөрөл гаргуулж авахад нэг их зардал чирэгдэл болохгүй. Мөн хоёроос гурвын жилийн хугацаатай тус газруудад адестчлал явуулдаг гэж байгаа. Ингэхдээ орчны ариун цэвэр, ажилчдын тоо зэрэгт анхаарч, алдаатай зүйл гарвал зөвлөн туслах маягаар ажилладаг бөгөөд үйлчилгээтэй холбоотой гомдолд торгууль ногдуулсан болоод өнгөрдөг. Иймээс амралтын газрууд өдрөөс өдөрт үнээ нэмэхээс үйлчилгээгээ сайжруулах тухай боддоггүй байх.

Түүнчлэн нийслэлийг тойрсон ихэнх амралтын газар, жуулчны баазууд тэнгэрт тулсан үнэтэй. Гэвч үйлчилгээний газрын стандартад нийцдэг юм болов уу гэх дүр зураг харагдана хүн бүрийг угтана.

Хамгийн эхэнд орох гарах хэсгүүдэд зориулалтын хогийн сав, гутлын алчуур байдаггүй. Байсан ч хуучирч элэгдсэн. Гадна талбайн ногоон байгууламжийг зүлэгжүүлээгүй, машины зогсоол, түүний тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг нь гэх мэтийн тухай яриад ч хэрэггүй. Ор нэр төдий. Хамгийн чухал зүйл болох бохир усыг зөөвөрлөх, хог хаягдлыг зайлуулах, бие засах газар нь шаардлага хангаагүй. Энд стандарт ярих ч шаардлагагүй. Амралтын газар, жуулчны баазуудын зарим эд хогшил, хуучирсан тавилга шаардлага хангаагүй эд хогшил, тавилгатай, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй.

Мэргэжлийн ба мэргэшсэн боловсон хүчин дутмагаас ч юм уу үйлчилгээний ажилтны биеэ авч явах байдал, харилцааны соёл, ёс зүй, хувцаслалт зэрэг нь хангалтгүй. Гэвч тэд тэнгэрт тулсан үнэ санал болгоно.

Ихэнх амралтын газрууд Монгол гэрт амрагчдаа хүлээн авдаг. Амралтын гэрт элэгдэж муудсан хэдэн ор, сандлаас өөр юм байхгүй ч ийм гэр багадаа 100 мянган төгрөгийн үнэтэй. Гэвч иймэрхүү тохь тухгүй амралтын газрууд борооны дараах мөөг шиг олширсоор байгааг анхаарах цаг болжээ. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газрууд нэмэгдэж байгаа нь сайн талтай ч холбогдох мэргэжлийн байгууллагад амралтын газруудын стандарт тогтоох шаардлага тулгараад байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналт болон нийслэлийн Аялал жуулчлалын газар анхааралдаа авахад илүүдэхгүй биз.


П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-07 04:15:41
    Улсын чанартай Сувилалын газруудыг шалгаачээ стандарт тогтоогоочээ. Хужирыг тойрсон сувилалууд халуун рашааныг жорлонгийн усандаа татаад сууж бна ш дээ
    66.181.161.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-08-04 13:54:19
    Гадаах жорлонгуудыг бүгдийг нь устгах хэрэгтэй
    150.129.140.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Ll 2019-08-01 21:15:21
    Zuv asuudal hundjee
    202.126.88.128
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-01 05:18:11
    untaj amrah bolomj ogt baidaggui shuu dee, arhidaj shonojin sogtuu oriloldood suuld n albatai yum shig muudaltsaj hereldej saldag.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2019-08-01 02:39:45
    Amraltiinhaa dotood jirmand amragchidiin tav tuhtai baidliig hangah uudnees arhi avch ochih, arhidahiig hatuu horiglono geed zaazan baih heregtei bn shuu!
    182.160.33.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-01 02:37:05
    Улаанцутгалан болон Тэрхийн цагаан нуур тойрсон кемпүүд 3 ортой гэр 60 .0₮ 4 ортой 80.0-100.0₮ гэнэ Хүн өөн байхад Малчид гэрээ өдриын 30.0₮ -р хөлсалж б...
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-01 01:34:54
    Амралтын газар гэдэг хүмүүсийг амраах аятай, тухтай нөхцлийг бүрдүүлсэн газар байх ёстой. Гэтэл сүүлийн үед амралтууд зөвхөн мөнгө олох л зорилготой болжээ.
    202.9.42.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-01 01:33:14
    ойр амралтын газар амрагч нарт зориулагдсан газар нэг ч байхгүй Зөвхөн архидалт с..т зориулагдаж байна эдний буруу биш иргэд нь тийм зүйл хүсч очдог БИД архи ...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах