Алт тушаах нь буурчээ
Төвбанк энэ оны нэгдүгээр сараас хойш долдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд 7,5  тонн гаруй алт худалдан авчээ.

Үүний 412 кг-ыг Дархан-Уул, 268 кг-ийг Баянхонгор аймаг дахь Монголбанкны нэгж худалдан авсан байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нөөцөлсөн алтны нийт хэмжээ 14.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Сүүлийн 5 жилд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ жил бүр 2-3 тонноор өсч байсан ийнхүү буурсан байна.

Иргэд аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээ багасахад энэ оны хоёрдугаар сараас татварын хэмжээг өсгөн 2.5 хувиас 10-т хүргэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.