Өнөөдөр: ''Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл'' ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ
11:00 цагт "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын 5 жилийн ойг тэмдэглэх талаарх хэвлэлийн бага хурал үндэсний мэдээллийн төвд болно.


11:00 цагт БНСУ дахь монголчууд хуулийн мэдлэг муугаас элдэв гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа тус улсын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд гэр бүлийн болоод бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, 3 сарын визтэй, хууль бусаар ажилладаг Монгол иргэд цалингаа авч чадахгүй нутаг буцах гэх мэт асуудалд хаана хандахаа мэддэггүй. Тиймээс МЭХ тус улс дахь Монгол иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэхээр БНСУ-ын "Хан Мон Лоу" ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Хаана: МЭХ-ны төв байранд /Бөхийн өргөөний чанх ард, Ус сувгийн удирдах газрын ард 9 давхар Оршил төвийн 601 тоот/ Утас: 99534333, 88725000, 77008336

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.