ЖДҮХС-гийн зээлийн шалгуурыг 16 аж ахуйн нэгж хангажээ
ЖДҮХС-гаас олгох зээлийн төслийн сонгон шалгаруулалтын банкаар дамжуулан санхүүжүүлэх шалгуурыг 16 аж ахуйн нэгж хангажээ. Дээрх аж ахуйн нэгжүүдийн төслийг Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн хэмээн үзэж 13.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болж буй юм. ЖДҮХС -гаас урт хугацаатай, хангалалттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300 сая төгрөгөөс дээш нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, АНН-ийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалжээ. Үүнээс 47 иргэн, АНН-ийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн. Эцсийн шатны буюу төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тэнцсэн төслүүдээс экспортыг нэмэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулж шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь эдийн засгийг солонгоруулах, "Монгол брэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо хорооны гишүүдэд ойлгуулах боломжийг олгожээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРгэн 2019-07-31 13:17:25
    Жинхэнэ баялаг бүтээгчдийг зовоож байж хэдэн төгрөг шиддэг, харин ЖДҮ луйвардсан УИХ гишүүд нв гуядаад л авдаг болсон цөвүүн цаг үед бид амьдарч байна даа