
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 33,166,491 төгрөгийн үнийн дүн бүхий 187,338 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик Холдинг" ХК (MIK+8.53%) болон "Дархан Нэхий" ХК (NEH+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX-12.90%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-5.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.22 хувиар буурч, 20436.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,515,151,577,750.52 төгрөг боллоо.
Эх сурвалж. MSE.mn