Өлсөөд байртай болох үлгэрт итгэсэн багш нар ичиг ичиг
Багшийн үндсэн зорилт бол хамгийн нэгдүгээрт хүүхдийг хүн болгон төлөвшүүлэх, амьдралд сургах юм. Гэвч сүүлийн үед юм л бол бид ардын хүүхдийг сургаж байгаа хэмээн түрий барьж, жагсаж, олон нийтийг турхирдаг хэсэг бүлэг хүмүүс болон хувирлаа. Тэд өнгөрсөн хичээлийн жилд жагсаж, хичээл заахаас татгалзаж, уриа лоозон барьж гүйсээр цалингаа нэмүүлсэн.

Харин одоо байр оронтой болгож өг хэмээн нийслэлийн ЗДТГ-ын үүдэнд шантааж хийж, хоолоо сойцгоож байна. Учир нь тэд Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцнаас 200-г нь авах ёстой гэнэ.  Үгүй бол өлсөж үхэх юм байх. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна гэдэг болж байх шив. Тэд чухам яагаад ахмад настнуудаас, хувийн байгууллагынхнаас илүү эрхтэй вэ? 
 
Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу буюу залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа. Мөн НОСК-иас багш эмч нарт тусгайлан квот олгохгүй гэдгийг дуулгасан.  Гэтэл Монголд зөвхөн багш нар амьдардаг гэвэл та бүхэн эндүүрч байна. 

Нийслэлд орон сууцанд орох хүсэлтэй 40 гаруй мянган иргэн бий гэсэн судалгаа бий. Тэгвэл тэд бүгд өлсөлөн зарлаад орон сууцанд орох хүслээ гүйцэлдүүлж болох нь л дээ. Бүгдийг үлгэрт гардаг шиг амарханаар төсөөлж, дураараа аашлахаа зогсоовол яаж байна багш нараа. Өлсөөд байртай болчихдог  гэвэл та бүхэн эндүүрч байна. Бүх зүйл  дүрэм журмын дагуу явагдаж байна. Та бүхэнд сануулахад НОСК-иас явуулж буй цахим бүртгэл дуусахад тавхан хоног үлдээд байна. Тиймээс дур зоргоороо аашилж, бэлэн хоол халбагадуулахаар хүлээж суухаар цахим бүртгэлдээ хамрагдсан нь илүү оновчтой сонголт юм биш үү.

Багш хүн бол нийгмийн соён гэгээрүүлэгч, удирдан чиглүүлэгч байх ёстой. Гэтэл та бүхэн хоолоо сойсноороо түрий барьж, төрөөс бүхнийг нэхэж суух чинь хэтэрхий ёс суртахуунгүй байна.


П.АНИР 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-04 13:43:42
    Тэр нэг галуу шиг хар авгайн үгнээс гардаггүй сонин гарууд шүү
    150.129.140.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат  2019-08-01 15:40:20
    Энэ багш нарыг доромжилж байгаа хүнэнцэрүүд эрдэм мэдлэгээ лам бөөгөөс олж авсан байхаа мухрууд тэд нараасаа айдаг гэдэг нь гарцаагүы
    64.119.17.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-31 16:00:04
    Багшийн нэр барьсан луйварчид биз дээ
    103.229.123.239
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-31 09:04:52
    Хөөрхий манай хэдэн багш нарын боловсролын түвшин, мэдлэгийн хэмжээ нь л энэ юм даа. Хүний хэлснийг ч ойлгохгүй... малнаас дор. Хүүхдэд юу заадаг байна аа
    66.181.161.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-31 08:02:08
    Байргүй хүмүүс бүгдээрээ өлсгөлөн зарлах уу?
    202.131.243.169
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-31 05:41:16
    өөр үнэгүй байр авах хүсэлтэй хүн байна уу? сэрэхгүй бол сайхан зүүд байна ха ха
    180.235.184.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2019-07-31 04:44:10
    Багш эмч нарыт байр үнэгүй өгөх ёстой шүү засгийн газраас .
    66.181.161.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-31 02:50:22
    Яааг үнэн ёстой чиж үхмээр юм болж байна даа. Энэ багш нар ичих булчирхай байдаг уу. Эд нар ер ямар эрх дархтай хүмүүс байдаг байна бэ. Хэний төлөө ажиллаж бай...
    66.181.161.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2019-07-31 02:07:27
    яаг үнэн ийм л арчаагүй хүмүүс ирээдүй болох иргэдийг маань хүмүүжүүжлж байна яана даа
    66.181.183.120
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-31 00:57:02
    панирт баяр хургэе бур нэг сэтгуулч хун шиг под хийсэн товч нийтлэл биччихсэн бна шуу дэмжиж бна естой багш нар ичиг ичиг
    202.9.42.92
    Мэдэгдсэн Хариулах