Сүнс олж харахаар орсон хүү өндрөөс унаж бэртэл авчээ
Энэ сарын 21-ний өдөр 19.30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллад иржээ.

Тус дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газраас шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхраас унаж бэртэж гэмтсэн.

Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээх зүйлүүдийг мэдүүлээд байгаа юм.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.