Сошиал дахь “би чадна”-чуудаас болгоомжил!!!
Бидний мэдэх 100 айл орчимд бүхнийг чаддаг гэж өөрсдийгөө нэрлэдэг “би чадна”-чууд бий. Яг үүн шиг сошиал орчинд “би чадна”-чуудын бөөгнөрөл бий болжээ. Үүний нэг жишээ нь сүүлийн үед фэйсбүүк орчинд олон дагагчтай, олны танил гэгддэг одонцорууд ихэнх нь “live” хийдэг болж. Ингэхдээ тэдний зүгээс “live”-аараа нь ямар нэг бараа бүтээгдэхүүний сурталчилгааг хийнэ. Үгүй бол хэн хэзээ, хэрхэн, яаж, туршиж, хэрэглэж байсан нь үл мэдэгдэх хоолны дэглэм, мацагийн талаар ам хуурайгүй ярьцгаана. Мэдээж тэд сошиал орчинд ингэж буруу хазгай мэдээлэл түгээснээрээ хариуцлага хүлээхгүй.

 Гэтэл сошиал орчныг найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл хэрэглэж байгааг мартах ёсгүй юм. Тиймээс ямар нэг цензургүйгээр мэдээлэл түгээх нь олон муу үр дагавартай гэдгийг сануулах нь илүүц биз. Учир маш олон дагагчтай, олны танил  байлаа гээд та бүхнийг чадагч нэгэн болчихсон гэсэн үг биш юм. 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.