Ерөнхийлөгчийн айлчлалын багт хэн хэн багтав
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар өчигдөр эх орноосоо мордсон. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sudlaach 2019-08-03 22:32:40
    Cogtbaatar said sainwajillaj bainadaa
  • Баясаа 2019-07-31 13:52:36
    Энэ байдлаараа бол иймэрхүү байдалтай байх нээ. Төрд шургалсан авилгачид хумсалсаар л суусаар л байх бололтой. Орвонгоор нь үндэсээр нь цэвэрлэх хэрэгтэй.
  • Зочин 2019-07-30 15:46:24
    Манай ерөнхийлөгч анх гарч ирэхдээ оффшортой хатуу тэмцэнэ гэчээд офшорчин цогтоотойгоо хүзүү холбоо л аялаад байхийм даа. Ийм л байна даа. Ичмээр ч юм даа.
  • Иргэн 2019-07-30 04:39:21
    НАМ ГЭГЧ ХУУВИЛДААНЫ ҮҮР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРЛЭГ БОЛОВ. НАМААР ТАЛЦСАН ТЭНЭГҮҮДИЙН ХӨЛД ЭХ ОРОН СӨХӨРЧ, ХҮН АРД МААНЬ ТАРЧИЛЖ БАЙНА. ЧИНГИСИЙН СҮНС ДУУДЪЯ!
  • зочин 2019-07-30 01:36:51
    баасан авгайг яагаад орхичиховдоо