Оймсондоо ам.доллар нууж байгаад баригдсан Н.Баярсайхан гэгч хэн бэ
Өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулж АТГ-ынхан авлига авч байгаа хэлтсийн дарга нарын бичлэгийг ил болгосон нь нийгэмд нэлээн шуугиан тарилаа.

Тодруулбал, шүүхээр шийдэгдээд удсан хэргийн бичлэгийг одоо ил гаргаж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ бичлэгээр ямар нэгэн хэргийг өөр тийш нь эргүүлэх гэж байна уу гэсэн хардлага төрж байна.

Гэвч нөгөө талаар энэ авлига авч байгаа, хахуулаар авсан их хэмжээний мөнгөө ажлын байр болон гэртээ хадгалж байсан энэ бичлэгээр юуг харуулах гээд байна вэ гэвэл төрийн албанд хэлтсийн дарга нэртэй мэргэжлийн халаасны хулгайчид үүрлэсэн байгааг гэдгийг илтгэн харуулсан үйлдэл боллоо. Төрийн албаныхан тэр дундаа агентлаг, хэлтсийн дарга нар “аймар” авлигачин, луйварчин хулгайч гэдгийг тод харуулав.

Албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг аргагүй байдалд оруулж, хахаж хавчиж хясан боогдуулж байгаад их хэмжээний авлига авсан МХЕГ-ын хэлтсийн Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан гэгч хэн бэ.

Түүнийг одоо оймсондоо ам.доллар нууж байгаад азаартаж баригдсан бүтэхгүй эр гэж хочилж цоллож байна. Ингэж цоллуулж, элдвээр хэлүүлэх ч түүнд багадана даа. Яг үнэндээ энэ даргыг хэлтсийн даргын албан тушаалд томилсон даргад ч хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх ёстой.

Хэргийн тухайд гэвэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах, гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял шийтгэсэн.
 
Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая  төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ.

Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон байна.
 
Энэ үед Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулсныг олон нийтэд ил болголоо. Оймсноосоо ам.долларыг бөөн бөөнөөр нь гаргасан Н.Баярсайхан нь одоо нийтийн албанд ажиллахгүй ч нэгэн хувийн компанид захирал хийсэн шигээ явж байна.
 
Шүүхээс тэдэнд ямар ял оноов
 
Өөрөөр хэлбэл, нийтдээ тэрбум төгрөгийн хахууль авсан хоёр хэлтсийн дарга нарт  шүүх хэтэрхий хөнгөн ханджээ.
 
Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан. Нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгосон бол хамсаатан  Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөс  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.   
 
Яагаад тэрбум төгрөгийн хахууль авсан дарга нарт шүүх ийм энэрэнгүй хандаж байгаа юм бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж тэдний хэргийг шалгаж байгаа нэрийн дор удаашруулсан. Ийм шийдвэр гаргуулахыг тэд хүлээж байсан гэх. Нэгийг нь 40 хөн сая төгрөгөөр торгоод үлдсэн их хэмжээний авлигын мөнгийг өөрт нь үлдээгээд ингээд дуусгах гэж үү.
 
Нөгөө талаар ингэж авлигтай тэмцэхгүй ээ. Тэрбумын авлига аваад 40 саяар торгуулаад өнгөрөх юм бол авлигын хэрэг яаж буурах вэ дээ. Бүр цайчихсан авлигачид гэхээрээ ажлын байран дээрээ бүр шкафандаа их хэмжээний мөнгө өрөөд тавьчихсан бас болоогүй оймсондоо ам.доллар боодол боодлоор нь хийчихсэн байх жишээний.

Улс орныг удирдах биш улам дордуулж сөхрүүлж авлига хээл хахуульд идэгдсэн амин хувиа бодсон хувалз сэтгэлгээтэй төрийн алба хаагчид олон байхаар энэ улс орон яаж хөгжих юм бэ. Ядуугаараа л ядарснаараа л дуусах юм байна даа.

Төрийн албанд мэргэжлийн хулгайч нар үүрлэсний тод жишээг МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан, Э.Аззаяа нараас харж болохоор.  Ийм юмнуудад эрүүгийн хууль үйлчлэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ялаас хэлтрүүлж байгаа нь маш буруу үзэгдэл юм. Авлига авч “хагартлаа” баяжчихаад өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээхгүй зүгээр өнгөрнө гэдэг байж боломгүй асуудал бас гажуудал юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-04 08:19:58
    Шууд буудах хэрэгтэй газар дээр нь
  • Кхх 2019-07-31 21:07:27
    Раднаасэдийг нь шалгах хэрэгтэй
  • Ойлгомжтой 2019-07-31 12:44:16
    Нямкагийн хүн шдээ. Хэн ч яаж ч чадахгүй.
  • irgen 2019-07-31 00:30:15
    Төрийн тендер нэрээр мөнгө завшигчдыг ингэж ил болговол яасан юм вэ? Илт мэдэгдэж байгаа зүйлийг яагаад ил болгохгүй байна вэ? АТГ шудрага тэмцлийг хийвэл ОК
  • Zochin 2019-07-30 21:18:37
    Shudarga bus huuliinhnii esreg temtsehgui bol MONGOL sonoloo!
  • Монгол 2019-07-30 16:16:04
    Ийм улс оронд хэн амьдрах вэ дээ.... ямар ч хууль үйлчлэхгүй бид сөнөж дууслаа даа
  • Сонгогч 2019-07-30 15:35:19
    Ангийнх нь хүүхэд Раднаасэд хуулийг нь сэмхэн засаж өгөөд ялгүй гарчих юм аа
  • On n off 2019-07-30 12:51:39
    Hi_fi recordsiin Bayarsaikahn Natsagaataigaa adilhan hulgaich luivarchin edniih olon jil hileer hulhi cd dvd oruulj irj hamtlag duuchdiin umnuus zarj baigaa
  • зочин  2019-07-30 12:11:31
    cd ний дэлгүүрийн эзэн гэсэн байхаа тэр дэлгүүрийг нь улсын орлого болгоё
  • ZOCHIN  2019-07-30 12:09:34
    JINHENE ARIINH N HUN BOL RADNAASED. TER HUNII IVEELEER YLGUI YVJ BGAA BIZDEE...TEDENDEE ZORIULAAD HUULI GARGAAD...
  • зочин 2019-07-30 08:09:45
    энэ ч шүүх засаглал ялзарсныг тод харуулж байна. түүнийг шүүсэн шүүгч нарыг яллах хэрэгтэй байх
    • Би 2019-07-30 13:02:44
      Шүүх ямар хамаатайн, хууль нь тийм байхад... Чиний сонгосон гишүүд хуулийг гууль болгож баталснаас ийм юм болж байгас
  • Зочин 2019-07-30 07:58:10
    Энэ луйварчдыг таарсан газар нь буудаж ална.
  • Баатар 2019-07-30 07:27:46
    Монгол улс цайрсан цагаан бумба руугаа явж байна даа.Нямдорж,Нямбаатар,Раднаасэд нарын хийсэн ажил.Чадаж байгаа юманд арга алга гэж бодож байгаа байхдаа
  • Зочин 2019-07-30 07:13:08
    Ерөнхийдөө шийдвэр гаргасан шүүгч нар авилгал авсан авсныг харуулж байна. систем ээ өөрчлөх цаг ирсэн бололтой. Хүрэлсүх хулчгар нохой бололтой ...
  • Зочин 2019-07-30 06:03:08
    Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт нь хариуцлага тооцоочээ.
  • иргэн 2019-07-30 05:39:29
    Төрийн албанд ийм ичих нүүргүй хулгайч залуучууд зуу зуугаараа удам дамжин аав ээжийнхээ ажлыг залгуулан хулгай хйиж иргэдийг шантаачлан хулгайлсаар л сууна
  • А 2019-07-30 05:33:19
    Нямка сайд, одоогийн УИХын МАНын 65 гишvvний баталж арилгасан хеен хэлэлцэх хугацааг алга болгосны vр дагавар. 2016 онд МАНын томилсон хулгайч.
  • Baatar 2019-07-30 05:27:45
    Edend l tsaaz xeregtei.avilgachidiig toriin xatuu tseerlel. Xuleelgex xeregtei.
  • Hoshin shog 2019-07-30 05:26:59
    за тэгээд энэ оймсноосоо ч гаргаж уу, бандаганаасаа гаргаж уу, бүр арын сүвнээсээ утраас татаад ууттай мөнгө гаргаж уу, хамаагүй. Гол нь эцэст нь ял шийтгэл нь ...
  • irgen 2019-07-30 05:18:28
    tsugaaraaa shunallli tulamnuud huduu bas neg abilagchin emegtei cargo bj bgaad dald suraggui bolson idej abilga absan garuud
  • Зочин 2019-07-30 04:57:09
    Энэ хоёр "нэр төрд халдаж, бичлэг зөвшөөрөлгүй олон нийтэд цацсан" гээд заргалдвал бичлэгийг гаргасан бүх тв, шэйрэлсэн хүн, тараасан хувь хүн байгууллага бүр...
  • сэтгэгдэл 2019-07-30 04:17:39
    Аззаяа нь аймаар арын хаалгатай юм бна? Ийм шуухтэй байхад монгол улс хогжихгуй! шударга унэн гэж уйлчилдэг байсан бол оноодор монгол улс оор байх байсан! энэ ...
  • зочин 2019-07-30 03:54:36
    Хонгилын шүүгчид шүүжээ ингэж МУ-н хуулийг завхаруулж болохгүй биздээ?! Жирийн иргэн ийм үйлдэл хийсэн бол хаана бх вэ?төсөөлдөө!
  • иргэн 2019-07-30 03:49:01
    Нямдоржийн туслах байсан нь үнэн юм уу, Эдний ард байгаа хүмүүсийг нь гаргаж тавиа.
  • Бат 2019-07-30 03:47:43
    Бид чухамдаа шуугих биш төрийн байгаа царай л энэ одоо ү/хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох ганц гарц бий чадахгүй бол хэдэн үеэрээ гуйлгачил
  • ulaanbaatariin emegtei 2019-07-30 03:47:22
    getel huuhdee hoolloh gej 10000 tugrug hulgaisan eejiig yaj baisanaa sanaach. Aimaar oodgui shuuhtei uls shdee.
  • Зочин 2019-07-30 03:46:13
    Монголчуудыг хэн хулгайч болгосон бэ? Төрд суугаа урвагч нар
  • хэрэг алга 2019-07-30 03:41:20
    ИЙМ шүүгч нартай байж болохгүй. ШУДАРГА шүүгч нарыг олж сонгооч, ЕРӨНХИЙЛӨГЧ өө????
  • Зөвөө  2019-07-30 03:20:28
    Тэр их мөнгөөр яах гэж байгаа хулгайч луйварчин бээ...Яасан ханаж цаддаггүй хар толгой бэ..Буудаж ал...
  • 60 тэрбум гэдэг чинь энэ дээ 2019-07-30 03:18:53
    Ийм маягаар л Мие Энхболд Төрийн албанаас 60 тэрбумыг босгож байгаа юм. 60 тэрбум бол үнэн гэдгийг баталж байна. Төргүй Монгол
  • зочин 2019-07-30 03:02:54
    60 тэрбумын шархаа нөхөн гэсэн нэг л хүн нь баригдсан байна. цаана доох яг үүн шиг 59 хулгайч баригдаагүй байгаа гээд боддоо.
    66.181.160.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2019-07-30 02:53:58
    Яг үнэндээ 60 тэрбумын бүрдүүлэлт л явагдаж байсан бгаам. Томилсон дээд удирдлага, Их хурлаас гишүүн нь үүрэгдсэн байлгүй дээ, хурдан хугацаанд ихийг цуглуул гэ...
  • unshigch 2019-07-30 02:51:17
    End ard tumnii tevcheeriig barah asuudal tul UIH yaraltai huun heleltseh hugatsaagaa harsh l uldlee. Ard tumen tesrene shuu
  • МАНАН 2019-07-30 02:49:39
    Төрийн алба хашиж байж төрийн нэр хүндийг унагаж байгаа этгээдүүдэд төр нь төмөр нүүрээ харуулж чаддаг баймаар юм МАНАН -гийн бүх кадр ийм хүмүүс байгаа.
  • Gaali 2019-07-30 02:31:30
    Mergejlin hyanaltin gazrig sain shalguul zondoo yum garn bas gaali
  • Хөх 2019-07-30 02:30:35
    ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ МУУ ХҮНЭЭР ДҮҮРЧ ИРГЭДЭЭ ХОРЛОХ БОЛЖЭЭ
  • Нямаа  2019-07-30 02:27:15
    Яагаад хэргийг хэрэгсэхгүй болгож 40 сая төг торгрж байгаа нь шүүхийн байж байгаа царай...Шударга ёс үгүйлэгдэж байна. Хулгайчуудыг наранд биш нарсанд хатааа
  • Egg u 2019-07-30 02:14:54
    Songuuliin daraa tavigdsan dargantsaruudiig hooj zailuul
  • Зочин 2019-07-30 02:14:01
    Энэ бол дунд гарын нөхөр байх даа. Одоо нөгөө том гарын нөхдүүдийн хэргийг юу болгож байна. Том том ордууд, музейн зураг, улсын үйлдвэрийн газрууд, гээд маш их ...
  • Иргэн 2019-07-30 02:06:44
    Бид ямар нийгэмд амьдраад бна. Жирийн иргэн 1 сая төгрөг ингэж авсан бол шоронд орсон байгаа. Гэтэл эд нар хэдэн тэр бумаар идээд хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр
  • zochin 2019-07-30 01:41:50
    ene huurhun dureeree mongolchyydiin setgeld uldej dee.
  • иргэн 2019-07-30 01:40:49
    гэрэл чи хун ойлгохоор юм бичиж бай чадахгуй бол ажлаа ег чиний бичсэнийг уншаад баярсайхан гэгч хэн бэ гэдэг асуултыг эргуулээд тавимаар бна хэн бэ
  • Авлигачдыг үзэн ядагч 2019-07-30 01:34:30
    Сдануудыг хорьж ясыг цайлгаж өшөө урд нь авч байсан авлигыг нь гаргаж ирэх ёстой энэ зөрчлийн хуулийн цоорхойгоор толгойг нь илээд явуулж болохгүй биздээ
  • Анхтуул  2019-07-30 01:30:45
    Амьдралаа залгуулах гээд хулгай хийсэн өсвөр насныхан болон залуучуудад өчиггүй 2-3 жил өгөөд тэр шоронруугаа явуулдаг биз дээ. Эцсийн эцэст шүүгч нар өөрсдөө ...
  • alban tushaal 2019-07-30 01:26:57
    zov bichsen baina shuu
  • Нямдорж 2019-07-30 01:07:52
    Би туслах байсан залуугаа Раднаасэдтэй нийлж байгаад хэргээс мулталж дөнгөлгүй дээ. Монголд нэг удаа , мөөн биз
  • horchin Uvs 2019-07-30 01:07:21
    Menget Nyamka.n zovloh baisan Uvsuud uchir hoon heleltseh hugatsaag oorchilno gej ulairaad ternii daguu gemgui multarsan, Nyamkag 1000 alsan ch bagadna.