Дарханаас ирэх рейлбусны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж  байгаа. 

Тодруулбал, рэйлбус энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долоодугаар сарын 30-наас мягмар гарагаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байгаа юм. Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очдог. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчино.

Харин өнөөдөр Дарханаас Улаанбаатартыг зорих рэйлбусны цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Учир нь, Дархан-УБ чиглэлд Төмөр замын засварын ажил хийгдэх тул рэйлбус Дарханаас 16.10 цагт хөдөлнө. Бусад өдрүүдэд тогтмол цагийн хуваарийн дагуу аялах юм байна.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-12 05:33:25
    Одоо явж байгаа юу? Дарханаас Зүүнхараа чиглэлд